Яруу найрагч Б.Галсансүх хүннү рок хамтлаг байгуулахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Яруу найрагч Б.Галсансүх хүннү рок хамтлаг байгуулахаа больжээ

Яруу найрагч Б.Галсансүх хүннү рок хамтлаг байгуулахаа больжээ

“Болор цом”-ын эзэн, модернист яруу найрагч Баатарын Галсансүх “The Hu” хамтлаг шиг хүннү рок хамтлаг байгуулахаа мэдэгдсэн. Тэрхүү хамтлагаа "Атилла" хэмээн нэрлэнэ гэдгээ ч зарласан. Гэвч тэрбээр “Аттила” хэмээх шинэ хамтлагаа байгуулахаа больжээ. Учрыг нь асуувал “Нэг хамтлаг байгуулах гэсэн биш хүн амьтанд элдвээр хэлүүллээ. Хамтлаг байгуулах саналыг маань хүмүүс дургүйцэж хүлээн авч байгаа учраас больсон нь дээр юм байна” гэдгээ хэлсэн юм.

Тэрбээр өмнө нь хард рок “Нисванис” хамтлагийг үүсгэн байгуулалцаж, мөн гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар урууланд минь байдаг”, “Хурд” хамтлагийн олонд хүрсэн зарим дууг нь зохиосон нэртэй яруу найрагч.

Б.Галсансүх яруу найргийн “Хүн судлал”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн”, “Постмодерн дөрвөн улирал”, “Сэтгэл гэдэг эрхтэн”, “Бурханд хэлэх зөвлөгөө” зэрэг таван номоо хэвлүүлэн уншигчдад хүргэсэн.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг герман хэлний орчуулагч мэргэжлээр төгсч “Ноцтой мэдээ” сониныг эрхлэн гаргаж, сэтгүүлзүйн салбарт  ажиллаж байгаа билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж