"Кето дэглэм элэгний өвчлөл үүсгэх эрсдэлтэй"

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

"Кето дэглэм элэгний өвчлөл үүсгэх эрсдэлтэй"

"Кето дэглэм элэгний өвчлөл үүсгэх эрсдэлтэй"

Шинэ жилийн баяр хаяанд ирсэнтэй холбоотойгоор бүсгүйчүүд таалагдсан даашинздаа “багтаж”, өөртөө итгэлтэй, дэгжин харагдахын тулд дор бүрнээ жингээ хасах арга хэмжээ авч байна. Зарим нь мацаг барьж, зарим нь дэглэм барьж байна. Тэрдундаа сүүлийн үед нүүрс усны хэрэглээг багасгах замаар өөхийг илүү үр дүнтэйгээр шатаадаг гэх кето дэглэм бүсгүйчүүдийн дунд хүчээ авч байна. Гэвч саяхан бөөрний дутагдалтайгаа мэддэггүй байсан нэгэн эмэгтэй дөрөв хоног дэглэм барьснаас болж, гэнэт ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч, нас барсан харамсалтай үйл явдал тохиолдов. Тус дэглэмийн талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжаваас тодрууллаа.


-Бүсгүйчүүд сүүлийн үед кето дэглэм рүү хошуурч байна. Гэвч уг дэглэмийг бариад нас барсан тохиолдол ч гарлаа. Энэ нь дэглэм барих нь тоглоом биш, дэглэмийг зөв барихгүй бол ноцтой нөлөөтэй гэдгийг гэрчиллээ. Кето дэглэм нь хүний биед ямар нөлөөтэй вэ, мэргэжлийн хүний хувьд энэ дэглэмийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Кето дэглэмийг барьж болно. Гэхдээ тус хоолны дэглэм тоглоом биш. Учир нь, өнөөдрийг хүртэл шинжлэх ухааны нэгдсэн ойлголтод хүрээгүй, маргаантай сэдвийн нэг. Таарахгүй хүндээ бие хүчилших, элэгний өвчлөл үүсгэх зэрэг эрсдэлтэй. Харх дээр хийсэн судалгаагаар энэ нь тодорхой болсон байдаг.

Уг дэглэмийг саажилттай хүүхдийн эмчилгээний дэглэм болгон ашигладаг юм. Дэглэм зарим талаараа уламжлалт анагаах ухаантай ч төстэй. Харин суурь өвчтэй хүн дээрх дэглэмийг барих нь эрсдэлтэй.

-Мөн сүүлийн үед хүмүүс мацаг их барьдаг болсон. Мацаг барихад юун дээр анхаарах вэ?

-Мацгийг мөн л барьж болно. Гэхдээ зүрх, бөөр, элэг, таргалалт гээд суурь өвчлөлтэй хүмүүс мацаг болон ямар нэгэн дэглэм барих нь тохирдоггүй, маш эрсдэлтэй. Эдгээрийн сөрөг нөлөө нь олон жилийн дараа гардаг.

-Дэглэм, мацаг барилгүйгээр эрүүл, хэвийн жинтэй, өөрт сэтгэл хангалуун байх боломжтой юу?

-Боломжтой. Ууж идэж байгаа зүйлийнхээ илчлэгийг тохируулах нь чухал. Чихэр болон тосны хэрэглээндээ анхаарах хэрэгтэй. Юу идэж, уух вэ гэдэг нь хүний эрүүл мэндийг тодорхойлдог учраас маш нарийн зүйл. Үүнийг ярихын тулд маш их зүйлийг тайлбарлах шаардлагатай болно.

-Товчхондоо?

-Өдөрт авах шим тэжээлийнхээ 20-25 хувийг өглөөний хоолноос, 30-35 өдөр, 20 хувийг орой, үлдсэн хувийг бусад цагаар авч болно гэсэн хэм хэмжээ байдаг. Гэтэл манайхан өглөөний хоолыг иддэггүй, унтахынхаа өмнө хоногт авах ёстой илчлэг, шим, тэжээлийнхээ 50 хувийг авч байна. Ингэснээр бие организмаа бүрэн амраалгүй зөвхөн гэдэс дотор шим тэжээлийн бодис ялгарч биеийн жингийн илүүдэл, өөх үүсгэж байгаа юм.

Үүний дараа зохистой хооллолтын гэр зөвлөмжийг өдөр тутамдаа мөрдөх нь зохистой хооллож, эрүүл байхын үндэс. Үүнд үр тариа, сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүнийг өдөр тутмын хүнсэндээ зохистой ашиглахыг хэлж байгаа юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж