Цасан ширхэг нь агаар мандал, үүлэнд үүссэн мөсний талстууд юм. Том хэмжээтэй, сайн талсжсан цасан ширхгүүд нь хавтгай, тэгш хэмт 6 талтай байна. Ховор тохиолдолд, -2°C хүйтэнд гурван талт цасан ширхгүүд үүсэж болно. Цасан ширхгийн хэлбэрт тухайн үеийн температур, чийгшил чухал нөлөөтэй тул цасан ширхгүүд зөв бус хэлбэртэй байдаг. Баганалаг, зүүлэг, хавтгай хэлбэртэй ширхгүүд байна.
6 талт ширхгүүд 0 °C-ээс -3 °C-т, зүүлэг болон баганалаг хэлбэртэй ширхгүүд -5 °C-аас -10 °C-д, илүү хүйтэн температурт (-10 °C-аас -22 °C) дахин 6 талт ширхгүүд үүснэ.
ЗҮҮЛЭГ ЦАСАН ШИРХЭГ
БАГАНАЛАГ ЦАСАН ШИРХЭГ
ХАВТГАЙ ЦАСАН ШИРХЭГ
Холбоотой мэдээ