ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ жилийн ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.12.19/болно. Хэвлэлийн бага хурал уламжлал ёсоор Москвагийн Центр международной торговли-д болох бөгөөд бэлтгэл ажил дууссан хэмээн мэдэгдэж байна.
Шууд дамжуулалтын төхөөрөмжүүд, том дэлгэц, асуулт хүлээн авах компьютерүүд аль хэдийнэ бэлэн болжээ.
Кремлийн Хэвлэлийн албанаас мэдээлснээр энэ жил 1895 сэтгүүлчид мандат олгожээ. Хэвлэлийн бага хурлыг телевизийн "Россия-1", "Россия-24", "Первый канал" сувгууд, "Маяк", "Вести ФМ", "Радио России" радиогоор шууд дамжуулах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ