Оросын поп хатагтай Алла Пугачева, шоу бизнесийн од Максим Галкин нарын ихэр ирэх намар сургуульд орох юм. "Подмосковье сегодня" сонины мэдээлснээр ихрийг Оросын хамгийн нэр хүндтэй, мөн хамгийн үнэтэй хувийн сургуулийн нэг болох Первая Московская гимназия сургуульд сургахаар эцэг эх нь шийджээ. Энэ сургууль Москвагийн ойролцоох Одинцово тойргийн Липки тосгонд байрладаг.
Тус сургуулийн нэг сарын төлбөр нь 170 мянган рубль байдаг гээд тооцохоор ихрийн сургалтын жилийн төлбөр гурван сая рубль болох ажээ.
Галкины гэр бүл Липки тосгоноос дөрвөн км-ийн зайд байдаг Грязь тосгонд амьдарч байгаа учраас хүүхдүүдийг сургуульд хүргэж өгөх, авахад илүү амар байх ажээ. Машинаар ердөө долоон минут яваад л очих газар юм.
Первая Москвская гимназия нь барууны өндөр төлбөртэй, стандарт сургуулийн зиндаанд хүрсэн сургалтын чанар, орчныг бүрдүүлсэн хэмээн үздэг ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ