Оросын "Русский Стандарт" банк хятад жуулчдын Орос дахь зарлагын судалгааг хийжээ. Судалгаагаар хятадууд хамгийн их зардлыг хувцас худалдан авахад зарцуулжээ. Дунджаар 80 мянган рублийг хувцсанд зарцуулсан бол 21 мянган рублийг гоёл чимэглэл худалдан авахад зарцуулжээ.
Үнийн дүн өндөр биш ч гоо сайхны бараа ихээр худалдан авдаг болох нь судалгаанаас харагдсан байна.
Гэхдээ энэ судалгаанд бэлнээр төлсөн гүйлгээний дүн ороогүй байна. Олон улсын карт болон Хятадын төлбөр тооцооны AliPay, WeChat Pay аппликейшнээр хийсэн бэлэн бус тооцоонд үндэслэн судалгааг гаргажээ. Энэ 2019 оны эхний гурван улирлын дүнг банк нэгтгэсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ