Д.Ганбаатарын "Макс" группийн замын концесс шүүх дээр үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Д.Ганбаатарын "Макс" группийн замын концесс шүүх дээр үргэлжилж байна

Д.Ганбаатарын "Макс" группийн замын концесс шүүх дээр үргэлжилж байна

“Макс” групп хэрэгжүүлж буй авто зам барих төслөөсөө шалтгаалан санхүүгийн хүндрэлд оржээ. Тус группт харъяалагддаг “Макс рөүд” компани нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын чиглэлд 126.7 км хатуу хучилттай авто замыг концессийн гэрээний дагуу барьж байгаа юм. Зам барихад хэрэгцээтэй битум, шатахууныг худалдааны томоохон компаниуд болох Петровис, Шунхлайгаас арван тэрбумаар хэмжигдэх үнийн дүнтэйгээр зээлээр авч хэрэглээд эдүгээ он дамнах гэж буй аж. Ийнхүү зээлээр авч хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ үнийг “Макс”  төлөхгүй байгаагаас дээрх компаниуд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Шүүхээс гэрээгээ зөрчин бусдыг хохироож буй “Макс рөүд”-ийн дансуудыг хааж, зарим эд хөрөнгийг нь битүүмжилсэн боловч тус компани эсэргүүцэж хөрөнгөө чөлөөлүүлэх, дансуудаа нээлгэхээр ерөнхий шүүгчийг орлож буй шүүгчид гаргасан бөгөөд энэ сарын 19-ний өдөр шийдэгдэх ажээ. Ерөнхий шүүгчийг орлож буй гэдгийн тухайд, тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэгийн бүрэн эрхийг ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн зарлигаар түдгэлзүүлээд байгаа бөгөөд эдүгээ ерөнхий шүүгчгүй, харин түүний бүрэн эрхийг өөр шүүгч орлон гүйцэтгэж хурлуудаа даргалж байгаа юм байна.

“Макс” Д.Ганбаатарын хувьд, “Берлинбургер”, “Сүү” ХК гэх мэт нийслэлийн мэдэлд байсан хөрөнгүүдийг хувьчлан авч бизнесийнхээ суурийг талбиж асан цагаасаа эхлэн нөхөрлөсөн М.Энхболд, түүний байгуулсан Засгийн газартай маш сайн ойлголцож улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дэмжин “Eagle” ТВ-ийн бүрэн зураглалд хүртэл оролцож байсан. Харин тэрээр Х.Баттулга, У.Хүрэлсүхийн нарын тэргүүлсэн төр, засгийн өнгөн дээр ирэх жил (2020)-ийн төсөвт дээрх концессынхоо эх үүсвэрийг багтааж чадсангүй. Концессийн гэрээ нь хөрөнгө санхүүгийн чадавхитай компани өөрийн хөрөнгөөрөө тухайн төслийг бүрэн хэрэгжүүлж “барих-шилжүүлэх”, “барих-ашиглах-шилжүүлэх” гэх мэт хувилбаруудаас сонгон ажиллаж, үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд л төсвөөс төслийг худалдан авдаг зарчимтай тул УИХ-д ч юуны буруу байх вэ. Гагцхүү, Макс группын хувьд концессоо зээлээр санхүүжүүлсэн нь хүсээгүй үр дагаварт хүргэж буй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж