Тэтгэмж авахын тулд нөхрийнхөө нас барсныг нуусан байжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Тэтгэмж авахын тулд нөхрийнхөө нас барсныг нуусан байжээ

Тэтгэмж авахын тулд нөхрийнхөө нас барсныг нуусан байжээ

АНУ-ын Юта дахь орон сууцнуудад шалгалт хийх явцад 75 настай Жийн Суроне Матерсийг гэртээ нас барсан байхыг олжээ. Байрыг цааш шалгахад хөргөгчин дотроос түүний нөхөр Паул Эдвард Матерсийн цогцос олдсон байна.

Паул Эдвард Матерс 2009 онд нас барсан гэдэг нь тогтоогдсон ба түүний биеэс эхнэр нь түүний амийг хөнөөгөөгүй гэсэн утгатай бичиг олджээ. Тэр ч байтугай уг бичгийг нь 2008 оны арванхоёрдугаар сарын 2-нд нотариатаар баталгаажуулсан байна. Шинжээчид Паулыг эдгэшгүй өвчтэй байсан бөгөөд эхнэртээ туслахаар энэ бүхнийг хийсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Суроне Матерсийг таньдаг эх сурвалжууд түүнийг хорхойд ч хор хүргэхээргүй, сайхан сэтгэлтэй хөгшин байсан хэмээн батлахын зэрэгцээ нөхрийг нь ер харж байгаагүй гэцгээж байв. Суроне нөхрөө нас барсныг бүгдээс нууцлан түүнийг тэтгэвэр болон бусад тэтгэмжийн мөнгүүдийг авсаар байсан гэж эрх баригчид мэдээлж байна. Тэрээр дор хаяж 177 мянган ам.доллар авсан хэмээн цагдаагийн газраас мэдэгджээ.

Уг хэргийг хүн амины хэрэг мөн эсэхийг цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд 2008 онд дээрх бичгийг баталгаажуулж өгсөн нотариатчийг байцаасан ч тэрбээр юу ч санахгүй байгаагаа хэлжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: fox13now.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж