УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай өнөөдөр /2019.12.18/уулзав. Уулзалтын эхэнд тэрбээр хэлэхдээ “Монгол төрийн алтан аргамж болсон дипломат албанд зүтгэж, хилийн чанадад улс орноо төлөөлөн сууж буй та бүхэнтэй оны босгон дээр, Орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 108 жилийн өмнө уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн оны хувьд үр бүтээлтэй, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжаасаа гадна агуулгаар баян өргөн их амжилтаар дипломат албаны 108 жилийн ойгоо угтаж байгаа явдалд Гадаад харилцааны сайд, та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэж, талархал илэрхийлж байна. УИХ-аас Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталж, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, нийгэм эдийн засгийн салбарт нийтдээ 1250 гаруй хууль, тогтоомж баталсан. Манай улсын засаглалын хэлбэрийг гадаад, дотоодод сайн, муугаар ярих нь байдаг. Дэлхий нийтээрээ парламентыг сайн, муугаар ярьдаг юм байна. Өндөр дээд хэмжээний айлчлалуудын үеэр гадаадын эрдэмтэн, судлаачид өндөр дээд хэмжээний зочдын хэлж байсан зүйлээс би энэ яриаг эхлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын үеэр Путин Ерөнхийлөгч өөрөө болон хамт явсан сайд дарга нар “Монгол Улс сүүлийн таван жилд маш эрчимтэй хөгжжээ" гэж хэлсэн. Их тэнгэрт болсон хүлээн авалтын үеэр ОХУ-ын сайд, дарга нар тойрч зогсож байгаад Улаанбаатарыг "Северный Хонконг" гэж нэрлэхээр болжээ. Их хөгжсөн байна” гэж ярьж байхыг манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар уулзалтын үеэр цохон тэмдэглэж байсныг хэлмээр байна.
Эрдэмтэн мэргэд "Монголын залуус ямар хурдацтай бие даасан, чөлөөтэй сэтгэдэг хөгждөг болчихсон юм бэ. Маш хүчтэй байна. Зөвхөн бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийг хэлээгүй, хүнийх нь хөгжлийн хувьд ярьж байна. Залуучуудын чөлөөт сэтгэлгээ, ухаан боловсрол, чадвар маш сайн байна гэж байна. Хүний хөгжлийн хувьд Монгол Улсын засаглалын хэлбэр үнэхээр үр өгөөжтэй юм байна гэдгийг яриад байгаа юм. Үүний нэг жишээ нь манай “The Hu” хамтлаг яаж гарч ирж, Монгол Улсыг цуурайтуулж байна. “Moon dance” хамтлаг олон улсад яаж гарч байна. Манай ой тогтоолтын хүүхдүүд дэлхийд өрсөлдөж, оюун ухаанаа гайхшируулж байна. Ийм олон жишээг дурдаж болно” гэв.
Мөн тэрбээр УИХ одоогийн парламентын засаглалаа бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол төрийн томоохон үйл хэргийг гурван парламент дамжиж, 10 гаруй жил мэтгэлцэж ярилцсан асуудлыг гүйцэтгэсэн болон хууль эрх зүйн чиглэлд тодорхой өөрчлөлтүүд оруулж ажилласнаа танилцууллаа.
Төрийн албаны шинэчлэлийг мерит зарчимд тулгуурласан мэргэшсэн, чадварлаг, тогтвортой төрийн албыг бэхжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалтууд хийгдэх юм байна.
Г.Занданшатар "Төрийн албанд байгаа нийтлэг дутагдлыг төрийн албаны менежментийн онол арга зүйд таван категорт хуваагаад байгаа юм. Нэгд, ялагч нар. Өгсөн үүрэг даалгаврыг улс орон, ард олныхоо төлөө, өргөсөн тангарагтаа үнэнч байж сайн хэрэгжүүлээд зогсохгүй санаачилгатай ажилладаг. Хоёрт, сайн гүйцэтгэгч гэж байна. Өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэдэг. Гуравдугаарт, муу гүйцэтгэгч. Өгсөн үүрэг даалгаврыг хагас дутуу хийдэг. Дөрөвдүгээрт, зомби нар гэж байна. Амьд үхдэл шиг байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, санаачилгагүй. Хувиа бодоод, довоо шарлуулаад явж байвал гэсэн үзэл баримтлалаар явдаг. Тавдугаарт, хорлон сүйтгэгч нар. Ийм улсуудаас болоод Монгол Улсын төсөвт Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар 810 сая төгрөгийн хохирол учирсан байна. Буруу шийдвэр гаргасны улмаас учирсан хохирол. Авлига хээл хахуулийн улмаас учирсан хохирлыг тоолж хэмжээд баршгүй. АТГ хоёр их наяд гэж хэлж байгаа.
Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийг яг ингэж ангилж болно. Хорлон сүйтгэгчдээс нь эхэлье. Хар тамхины хэрэг дэлхийд Монгол Улсын дипломат алба төдийгүй Монгол Улсын төрийг шороотой хутгалаа. Энэний хохирлыг мөнгөөр үнэлэх аргагүй.Наанадаж өөрийнхөө карьерыг, цаанадаж дипломат албаны нэр сүрийг, хамгийн гол нь Монгол Улсын нэр хүнд, цэнхэр паспортын чадамжийг алдагдуулсан хариуцлагагүй үйлдэл. Энэ бол хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа. Энэ бол саарал жагсаалтад ороход шууд нөлөөлсөн бас нэг зүйл.
Бусад дөрвийг нь яриад яах вэ. Зомби шиг ажиллаж байгаа, муу гүйцэтгэгч байгаа. Ялагч шиг ажиллаж байгаа хүмүүс бас байна. Одоо бүгдээрээ төрийн алба, дипломат алба ялагч шиг санаачилгатай, төр ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж олон түмнийхээ төлөө сэтгэлтэй ажиллах шаардлагатай. Энэ бол ардчилсан хувьсгалын 30 жилийн дараа шинэ 30 жилийн зорилтод шинээр тавигдаж буй. Өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай ажиллах. Энийг л та бүхнээс шаардаж ажиллах болно.
Ийм учраас хууль эрх зүйн эдгээр өөрчлөлт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сайтар судлан таньж, гадаад орчинд зөв таниулах, сурталчлах ажил дипломат албаны төлөөлөгчид та бүхний нэн тэргүүний үүрэг, зорилт байх ёстой шүү” гэв.
Б.ЖАРГАЛ
зочин 2019-12-18 202.9.40.182
Одоо тэр өгзөгөө тойрсон яриагаа боливол яасан юм бэ. Солонгосчууд нотолж чадаагүй юм бишүү. Харин тэрнээс илүү монголчуудад хохирол амсуулсан, олон хүүүхдэд, гэр бүлийн амьдрах нөхцлийг алдагдуулсан ЖДҮ чид, түүнчлэн хартамхи зөөсөн түүний хамсаатан дипломатуудаа яах гэж байнаа. Манай улсын нэр хүндийг уландаа гишгэж амин хувиа бодсон эдгээр хүмүүс чинь харин тэр солонгост учруулсан хохиролоос бага уу, б**с ө***г гээд байх юм. сонин.
s** 2019-12-18 66.181.161.40
mongoliin ner ali hediin shoroond hutgaldchaad l bgaaldaa
cvwsdcv 2019-12-18 202.131.235.74
ajilaa hiigeech malaa yarihaas oor yum alga bna sh dee medrel muu hulgaich veee
Zochin 2019-12-18 103.57.93.76
Yanjuur tamhiny asuudly
zochin 2019-12-18 103.57.93.76
10-20 jiliin umhu haagdsan heregsehgui bolson arhivaas uhaj gargaad eh oron delhiigui shuugian bolgood garga nar harin ch eh ornyhoo neriig shorootoi dahin hutgahad ih nemer bolsondd
Зочин 2019-12-18 122.201.21.140
Аан за, хар тамхиныхан энэ үйлдлийг их жижиг гэж бодоод бичиж байгаа юм байна. Харин бусад нь жижиг шүү за. Юу ч биш.
Зочин 2019-12-18 202.126.89.174
Энэ бүх муу муухайгийн нэг хэсэг, бул хар чулуу нь чи ѳѳрѳѳ шүү дээ. Мэдэж байна уу? Энэ бүхнийг цэгцэлье гэвэл эхлээл ѳѳрѳѳ зайл.
Зочин 2019-12-18 150.129.142.39
ЧИ МУУ ШАЛЗ НААД ТАНХИМ ДОТОР БАЙГАА ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭ ЦЭЭРЛҮҮЛЭХГҮЙ БОЛ, БАС ТЭР ӨГЗӨГНИЙ ДОНТОЙ ХУЛГАЙЧАА ЦЭЦЭЭС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ЕРТӨНЦИЙН ШИВШИГ БАЙСААР БАЙХ БОЛНО.
Зочин 2019-12-18 122.201.21.140
Улс бүрт тохиолддог эд шүү дээ. Дэлхийд гутаагаад байх ч юу байхав. Гутаалаа гээд төсөл хөтөлбөр зогсдог бол харин асуудал шүү.
Зочин 2019-12-18 192.82.70.160
Хамар дор чинь байгаа шүүх,монголын нэр төрийг гутаагч одбаяр,өршөөгдөж байгаа хулгайч луйварчингууд чинь язганаж байхад асуудлыг шийдэмгий шийдэхгүй байгаа нь та өөрөө хоёр нүүртэйгээ харуулж байнаа!! Эсьэл ажлаа хийж чадахгүй байгаа юм байна гэж ойлгогдож байнаа!! Тэгэхээр дахиж сонгуульд нэрээ дэвшүүлээд хэрэггзыдээ?! Ингээд албан тушаалаа орхих хэрэгтэй шүү!!
УИХ ГИШҮҮН Л.БОЛД 2019-12-18 202.9.46.222
Гэтэл сүүлийн хоёр сонгуульд хар машин гэдэг чинь маш асуудалтай гэдгийг бүгд харлаа. Ажлын хэсэг дээр, улстөрийн хорин хэдэн нам нийлээд хар машинаа зуун хувьд нь хяналтын тооллого хийчихээсэй гээд байхад тавиас дээш гарахгүй гээд зүтгээд байгаа. Арван хувьд байна уу, тавин хувьд байна уу, зуун хувьд байна уу яг адилхан цаг орох байхгүй юу. Бүх машинд хяналтын тооллого хийхгүй бол ард түмэн итгэхгүй шүү дээ
Зочин 2019-12-18 202.9.46.222
Л.Болд: Хар машинд хяналтын тооллого хийхгүй бол ард түмэн итгэхгүй
Зочин 2019-12-18 150.129.142.119
Чи өөрөө ждү, одбаяр нарт арга хэмжээ авахгүй байгаад иргэд гайхаж бна, тэгвэл энэ Их хурал зомби болохгүйн тулд сайн ажиллар хэрэгтэй бна даа,
Зочин 2019-12-18 122.201.21.140
Одбаяр яацын. Монгол хүнээ л хамгаалаа биз. Солонгосууд нотлож чадаагүйшд.
ЭРГҮҮ ЮМ УУ, Т1 ЮМ УУ? 2019-12-18 202.21.100.210
НААД ҮГЭЭ СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛЧУУДДАА ХЭЛ ДЭЭ
ӨГЗӨГБАЯРАА МАРТАА ЮУ? 2019-12-18 202.21.100.210
МОНГОЛ ТӨРД БАЙСААР БАЙГАА МУУХАЙ ХҮНИЙ ЭХЭНД ӨГЗӨГБАЯР ЧИНЬ БАЙГАА БИЗ ДЭЭ
Зочин 2019-12-18 122.201.21.140
Яацын. Монгол хүнээ л хамгаалаа биз. Солонгосууд нотлож чадаагүйшд.
Иргэн 2019-12-18 202.21.102.226
Тэгээд арга хэмжээ аваач . Эрх мэдэл нь байсаар байтал сонгуулийн шоу болгоод л сайхан сайхан юм яриад байвал дахин сонгогдчихно гэж бодоод байдаг юм уу хаашаа юм . Ам ажил хоёр нь алд дэлэм зөрсөн мангуу