Японы #MeToo хөдөлгөөний бэлгэдэл болсон сэтгүүлч шүүх дээр яллаа

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Японы #MeToo хөдөлгөөний бэлгэдэл болсон сэтгүүлч шүүх дээр яллаа

Японы #MeToo хөдөлгөөний бэлгэдэл болсон сэтгүүлч шүүх дээр яллаа

Японы нийслэл Токио хотын шүүх #MeToo хөдөлгөөний бэлгэдэл болсон сэтгүүлч бүсгүйн талд шийдвэр гаргаж, буруутай этгээдээр 3,3 сая иен буюу 30,000 ам.долларын нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэрбээр “ялалт” гэсэн бичигтэй лоозон барин хэвлэлийнхэнтэй уулзсан байна. Гэтэл хэдхэн цагийн дараа хэргийг үйлдсэн этгээдийн зүгээс давж заалдахаар болсноо мэдэгдсэн байна.

Хэргийг тодруулбал, сэтгүүлч бүсгүйг Шиори Ито  гэдэг ба 2015 онд түүнд ажлын санал тавих нэрийдлээр тухайн үед Японы томоохон хэвлэл мэдээллийн байгууллага болох “Tokyo Broadcasting System” компанийн Вашингтон хот дахь салбарын эрхлэгч байсан Нориюки Ямагучи оройн зоогонд урьсан байна. Ито тухайн үед “Reuters” агентлагт дадлагажигчаар ажиллаж байсан бөгөөд Ямагучи тэр үед бүсгүйн уух зүйлд нойрсуулах эм хийж өгсөн гэж Ито сэжиглэж байгаа юм. Учир нь Ито ухаан орохдоо зочид буудлын өрөөнд Ямагучитай хамт байжээ.

Улмаар тэр цагдаад гомдол гаргаж, хэргийг олон нийтэд ил болгосноор Японд #MeToo хөдөлгөөний бэлгэдэл болсон юм. Ито анх  Ямагучигаас 11 сая иен нэхэмжилж байсан ч Ямагучи хэргээ хүлээгээгүйн дээр харилцан зөвшилцөж бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлсэн бөгөөд нэр төрөө сэргээлгэхээр хариу шүүхдэж, 130 сая иен Итогоос нэхэмжилж байжээ.

Цагдаа нар хэргийг шалгаж эхэлсэн ч нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэд хэдэн удаа хэргийг хааж, буцааж байсан ч түүний цуцашгүй тэмцлийн үр дүнд ийнхүү ялжээ. Тус улсын хуулиар хэрэгтэн хохирогчид хүч хэрэглэсэн эсвэл хөдөлшгүй нотлох баримттай байж хэргийг шийдвэрлэдэг байна. Мөн мөрдөн шалгах ажлын хүрээнд цагдаа нар Итог буудлын өрөөнд аваачин бодит эрэгтэй хүний хэмжээтэй хүүхэлдэйтэй хамт хэвтүүлж, болсон явдлыг бодитоор үзүүлэхийг шаардаж, зургийг нь авч байжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж