"УИХ хэрэгтнүүдийн цайз болсон"

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

"УИХ хэрэгтнүүдийн цайз болсон"

"УИХ хэрэгтнүүдийн цайз болсон"

УИХ Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байгаа энэ үед хуульд ямар өөрчлөлт орох талаар гишүүдийн өөрсдийн байр сууриа илэрхийлж буй.  Хуульд яллагдагчаар татагдсан хүмүүсийг нэр дэвшүүлэх заалт багагүй маргаан дагуулж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танхимын нөхдөө “УИХ шүүхээр шийдэгдэх магадлалтай хүмүүсийн хоргодох цайз болсон” хэмээн шүүмжилжээ. Мөн тэрбээр хэрэг хийсэн хүмүүс олноор нэр дэвшинэ. Та нар харж байгаарай. Хэрэг нь шүүх дээр явж байгаа хүмүүсээс олон хүн нэр дэвшинэ гэсэн мэдээлэл ирж байгаа. Яах гэж байна гэсэн үг вэ. Хөөн хэлэлцэх хугацаа дуустал парламентын гишүүн болно гэсэн үг. Яаж ийгээд тохироод, авлигынхаа мөнгөөр парламентад орж ирнэ. Манай ах нар хөөн хэлэлцэх хугацаан дээр өөрсдөдөө зориулаад зохион байгуулалт хийчихсэн. Дөрвөн жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар аягүй бол дахиад нэр дэвшинэ. УИХ цэгцэрч байж засаглал цэгцэрнэ. Засаглал цэгцэрч байж төрийн алба цэгцэрнэ. Төрийн алба цэгцэрч байж нийгэм цэгцэрнэ. Тиймээс УИХ хууль тогтоох, эрх барих дээд байгууллага мөн л юм бол бид ёс зүйн ямар нэгэн шаардлагуудыг ярих цаг нь болсон. Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг ойлгож байна. Гэхдээ эрх чөлөөний хажуугаар хариуцлага гэдэг зүйлийг ярих цаг нь болсон байх гэж бодож байна хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж