Хэтэрхий халуун ногоотой хоол идэх нь эрүүл мэндэд муу гэж зарим хүн боддог. Гэвч сүүлийн үеийн нэгэн судалгаа эсрэг хариу өгч байна. Италийн эрдэмтэн Мариалаура Боначчиогоор удирдуулсан баг найман жилийн турш 23 мянган хүний үхлийг харьцуулан судалжээ. Судалгааны явцад нэгэн сонирхолтой үр дүн гарсан нь долоо хоногт дөрөв болон түүнээс олон удаа чинжүү болон халуун ногоо идэх нь зүрхний шигдээсээр шаналах эрсдлийг 40 хувиар бууруулдаг ажээ.
Мариалаура "Сүүлийн үед хүмүүсийн зайлсхийж буй халуун ногоо үнэн хэрэгтээ эрүүл мэндэд их тустай байгаа нь сонирхолтой. Эрүүл хоолны дэглэм барьсан ч, хүссэнээ идсэн ч халуун ногоо эрүүл мэндэд тустай гэдгийг манай багийнхан нотоллоо" хэмээн ярьжээ.
Өмнө нь 2015 онд 500 мянган Хятад иргэдээс авсан судалгаа халуун ногоо их иддэг хүмүүсийн нас 14 хувь уртасч, зүрхний өвчин тусах эрсдэл 22 хувь буурдаг хэмээх үр дүнд хүрч байсан байна. Мөн 2017 онд ижил үр дүнг АНУ-д хийсэн судалгаа харуулж байжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: unilad.co.uk