Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас газар тариалан, худалдааны салбарт амжилттай ажилласан иргэддээ шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ онд Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жил, Худалдааны байгууллагын 98 жилийн түүхт ой тохиож байгаа.
Эдгээр түүхт ойг тохиолдуулан тухайн салбартаа, хариуцсан ажилдаа идэвх санаачлагатай, манлайлан ажилласан дүүргийн иргэдийг салбар яамдаас шагнаж урамшуулсан юм.
Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР