Хөгшин Японы 70 настнууд ажил хийхийн тулд экзоскелет өмсч байна | News.MN

Хөгшин Японы 70 настнууд ажил хийхийн тулд экзоскелет өмсч байна

Хөгшин Японы 70 настнууд ажил хийхийн тулд экзоскелет өмсч байна

Хөгшин Японы 70 настнууд ажил хийхийн тулд экзоскелет өмсч байна

Азийн улсууд дотроосоо хамгийн хөгшин ард түмэнтэй буюу нийт иргэдийх нь 28 хувь нь 65-аас дээш настай Япон улсын зарим компаниуд ажиллах хүчний дутагдалд орохгүйн тулд тэтгэвэрт гарах насыг 70 болгож, өндөр настай ажилчдаа мянган фунтын үнэтэй экзоскелетээр хангаж байна.

Экзоскелет нь хүний хүч, тэнхээг дэмжиж, ажиллах насыг уртасгах чадвартай гэнэ. Тэр дундаа үйлдвэрлэлийн зориулалттай экзоскелет нь дөрвөн кг-с ихгүй жинтэй ба үүргэвч шиг өмсөгдөж, нэмэлт 25 кг хүртэл ачааг 48 цагийн турш өргөх боломж олгодог гэнэ.

Экзоскелетүүд анх үйлдвэр болон бусад хүнд ажлын талбаруудад ажилчдыг бэртэх эрсдлээс хамгаалах зориулалтаар туршигдаж байсан ажээ. Мөн өндөр настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулах боломж олгож  байгааг ийнхүү зарим компаниуд ойлгож эхэлжээ. Энэ төрлийг бүтээгдэхүүн 4000 зарагдаад байгаа аж.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-12-18 192.82.64.248

тэгэврийн нас манайд арай л эрт байдаг, хойшлуулах гэхээр хүмүүс өөрсдөө эсэргүүцдэг биздээ. 50 настай эмэгтэй тэтгэвэрт гарч байгаа нь манайх шиг цөөхөн хүнтэй улсад үнэн харамсалтай.

Avatar

Зочин 2019-12-18 202.9.47.31

Манайхан эрт тэтгэвэрт гаргах гээд хөөх нь холгүй байдаг. Өөрсдөө ч тэтгэвэрт гарах насыг хойшлууллаа гээд уурладаг. Гэтэл тэтгэвэрт гараад хийх юмгүй уйдаж, сэтгэл санаагаар унаж үхсэнээс ялгаагүй болдгийг биеэрээ үзэж байж л мэднэ.

Avatar

зочин 2019-12-18 182.160.39.132

ажлын туршлага, нягт нямбай цаг баримталдаг чанаруудад тэтгэвэр байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж