Хөгшин Японы 70 настнууд ажил хийхийн тулд экзоскелет өмсч байна

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Хөгшин Японы 70 настнууд ажил хийхийн тулд экзоскелет өмсч байна

Хөгшин Японы 70 настнууд ажил хийхийн тулд экзоскелет өмсч байна

Азийн улсууд дотроосоо хамгийн хөгшин ард түмэнтэй буюу нийт иргэдийх нь 28 хувь нь 65-аас дээш настай Япон улсын зарим компаниуд ажиллах хүчний дутагдалд орохгүйн тулд тэтгэвэрт гарах насыг 70 болгож, өндөр настай ажилчдаа мянган фунтын үнэтэй экзоскелетээр хангаж байна.

Экзоскелет нь хүний хүч, тэнхээг дэмжиж, ажиллах насыг уртасгах чадвартай гэнэ. Тэр дундаа үйлдвэрлэлийн зориулалттай экзоскелет нь дөрвөн кг-с ихгүй жинтэй ба үүргэвч шиг өмсөгдөж, нэмэлт 25 кг хүртэл ачааг 48 цагийн турш өргөх боломж олгодог гэнэ.

Экзоскелетүүд анх үйлдвэр болон бусад хүнд ажлын талбаруудад ажилчдыг бэртэх эрсдлээс хамгаалах зориулалтаар туршигдаж байсан ажээ. Мөн өндөр настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулах боломж олгож  байгааг ийнхүү зарим компаниуд ойлгож эхэлжээ. Энэ төрлийг бүтээгдэхүүн 4000 зарагдаад байгаа аж.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж