Лос-Анжелос Лэйкерс багийн ялалтын цуврал зогслоо

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Лос-Анжелос Лэйкерс багийн ялалтын цуврал зогслоо

Лос-Анжелос Лэйкерс багийн ялалтын цуврал зогслоо

Лос-Анжелос Лэйкерс баг өнөөдөр  /2019.12.18/аялан тоглолтондоо 14 дараалан ялалт байгуулсан амжилттай Индиана хотод зочлон тоглосон боловч Пэйсерс баг тэдний цувралыг зогсоож өөрсдийн улирлын 19 дэх хожлоо авлаа. Ингэснээр Индиана Пэйсерс баг 19-9 гэсэн амжилттай дорнод бүсийн зургадугаар байранд бичигдэж байна. Харин тэдэнд хожигдсон Лэйкерс баг 24-4 гэсэн амжилттай өрнөд бүсийг тэргүүлж байна. Тус тоглолтонд Лэйкерс багаас Эйнтони Дэйвис шагайны гэмтлийн улмаас оролцоогүй билээ.

Тоглолтын тухайд Индиана Пэйсерс багаас зургаан тоглогч 10+ оноо авсны дотор Д.Сабонис 26 оноо авч багаа тэргүүлсэн бол Лэйкерс багаас Д.Ховард болон Л. Жэймс нар тус бүр 20 оноо авсан ч баг нь ялагдал хүлээлээ. Лэйкерс баг дараагийн тоглолтоо дорнод бүсийг тэргүүлэгч Милвауки Бакс багтай баасан гаригийн өглөө хийнэ.

                                                                                                                               Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж