Цахим сэтгүүл зүйн шилдгүүдийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Цахим сэтгүүл зүйн шилдгүүдийг тодруулна

Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадам энэ сарын 30-нд болно.

Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна.

Үүнд:

  • Мэдээллийн шилдэг сайт
  • Сайтын шилдэг сэтгүүлч
  • Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт
  • Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
  • Орон нутгийн шилдэг сайт
  • Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт
  • Шилдэг төрийн байгууллагын сайт
  • Бизнесийн шилдэг сайт
  • Шилдэг вэб сайт хөгжүүлэгч
  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт

Нийгмийн хөгжлийг дэмжигч номинацид:

  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг улстөрч
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгчийг тус тус тодруулна.

“Web awards-2019” цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны 17.00 цагт Чингис зочид буудлын “Хаан танхим”-д болно.

Эрхэм сэтгүүлчид, уран бүтээлчид, цахим салбарынхан та бүхнийг өнөөдрийн дотор бүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна.

Холбоо барих дугаар: 90110009, 91937777, 88113780

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж