Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр түдгэлзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр түдгэлзүүллээ

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр түдгэлзүүллээ

Засгийн газрын хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын нутаг дэвсгэрт олгосон тусгай зөвшөөрлийн нарийн тоог гаргалаа. Өнөөдөр 2889 лиценз тодорхой боллоо. Лиценз бүрт сан үүсгэхэд бэлэн болсон. Уул уурхайн салбарын нэгдсэн мэдээлэл огт алга. Холбогдох байгууллагад нь зөрүүтэй мэдээлэл байдаг юм байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нэгдсэн сан бий болгох шийдвэр гаргалаа. Түүнийг нь иргэд, төрийн байгууллага ашиглаж байх боломжтой. Мэдээллийг нэг загвараар орчих учраас хугацаатай үүргийг өгөхөөр боллоо. Тэр хугацаандаа зөрчил нь засагдаагүй бол шууд хариуцлагаа хүлээдэг, тэрхүү тусгай зөвшөөрөл нь шууд цуцлагддаг болно"  гэв. Түүнчлэн "Туул голыг хамгийн их сүйтгэж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг дахиж олгохгүй гэж Д.Сумъяабазар сайдад үүрэг болголоо. Бичил уурхайн талаар газар дээр нь ажиллах хэрэгтэй, очиж үзнэ. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй бол асуудлыг Засгийн газарт оруулж ирэхийг үүрэг болгосон. Мөн Ашигт малтмалтын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгийн иргэдийн саналыг заавал тусгаж байхыг үүрэгдсэн. Ажлын хэсгээс он гарсны дараа бүх лицензийн зөвшөөрөлтэй танилцана. Асуудал байвал газар дээр нь шийдээд явах болно" гэлээ.

Мөн хуралдаанаар уул уурхайн асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрээр "Уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа техник хэрэгслийн улсын бүртгэлийг 2020 оны эхний улиралд багтаан шинэчлэн бүртгэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Ингэснээр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгох хариуцлагын механизм нэмэгдэнэ. Одоо бол ихэнх тээврийн хэрэгсэл нь сэлбэг нэрийн дор ямар нэгэн татвар төлөхгүйгээр орж ирж байгаа. Үүнийг таслан зогсооно. Мөн бичил уул уурхайн асуудлыг зохицуулсан 151 дүгээр тогтоолыг богино хугацаанд шинэчилэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Энэ тогтоолыг шинэчилснээр бичил уурхай нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлодог, хариуцлагаас зугтдаг явдал гарахгүй" гэлээ.


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.12.18/ болж байна. Хуралдаанаар нийт 40 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг тогтоол байгуулсан байна. Ашигт малтмалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, зөрчил гэмт үйлдлийг таслан зогсоох зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан байна.

Мөн хуралдаанаар Худалдан авах ажиллагааны агентлаг байгуулах, тусгай зориулалтаар 2020 онд агнаж, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай, Улаанбаатар хотын дулааны сүлжээ төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн тухай, Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж