Банкнаас хулгайлсан мөнгөө сошиал сүлжээнд гайхуулж байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Банкнаас хулгайлсан мөнгөө сошиал сүлжээнд гайхуулж байгаад баригджээ

Банкнаас хулгайлсан мөнгөө сошиал сүлжээнд гайхуулж байгаад баригджээ

АНУ-ын Өмнөд Каролина мужийн Шарлотт хотын иргэн 29 настай Арландо Хендерсон гэгч эрийг өөрийн ажиллаж байсан банкнаас 88 мянган ам.доллар хулгайлсан хэргээр тус мужийн прокурорын газар буруутгажээ. Тэрбээр харилцагчдын бэлэн мөнгөний хадгаламжаас 18 удаагийн үйлдлээр дээрх мөнгийг хулгайлсан бөгөөд долоо болон наймдугаар сард өөрийн сошиал хаяг дээрээ их хэмжээний бэлэн мөнгө барьсан зургаа “Үүнийг амархан олсон гэж бодож байна уу. Үнэндээ энэ тийм ч хялбар олддог зүйл биш” гэх тайлбартайгаар нийтлээд өөрийн гэсэн брэндийг бий болгох тухайгаа ч бичжээ.

Удалгүй түүнийг тансаг зэрэглэлийн автомашин зээлээр худалдаж авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, залилан хийсэн хэргээр шалгах болсон байна. Тэр банкнаас хулгайлсан мөнгөнөөсөө 20 мянган ам.долларыг нь Мерседес Бенз загварын машины урьдчилгаанд өгсөн бөгөөд үлдэгдлийг нь зээлээр авахдаа бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн байжээ.

Ингээд тэр цахим сүлжээнд зургаа нийтэлснээсээ гурван сарын дараа буюу энэ сарын 4-ний өдөр баривчлагдсан байна.

Хендерсоныг санхүүгийн байгууллагыг залилан мэхлэх, хулгайлах, албан тушаалаа зүй бусаар ашигласан, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн зэрэг нийт 12 зүйл заалтаар буруутгаж байгаа аж. Энэ тохиолдолд дээд тал нь 30 жил хүртэлх хугацаагаар хорих, нэг сая хүртэлх ам.доллараар торгох ял оноодог бөгөөд түүний хувьд 10 жил хорих ял дээр нь нэмээд  250,000 ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

Эх сурвалж: 9GAG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж