Монгол иргэний авч явсан 5 кг чанасан махыг хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Монгол иргэний авч явсан 5 кг чанасан махыг хураан авчээ

Монгол иргэний авч явсан 5 кг чанасан махыг хураан авчээ

Наушк боомт дээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын газар /Россельхознадзор/-ын улсын байцаагч нар Монголоос ОХУ руу явж байсан галт тэргэнд шалгалт хийжээ. Арванхоёрдугаар сарын 14-ний Ням гаригт хийсэн шалгалтын үеэр Монгол Улсын иргэн эмэгтэйг ОХУ руу 5 кг чанасан мах оруулахыг завдаж, Мал эмнэлгийн салбарын хууль, тогтоомж зөрчсөн хэмээн үзэж, махыг хураан авч, устгалд оруулжээ.

Өмнө нь тус боомт дээр тус улсын байцаагчид шалгалт хийж, Монгол Улсын хоёр иргэний ачаа тээшээс гарал үүсэл нь тодорхойгүй 20.98 кг чанасан махыг илрүүлэн, устгалд оруулахаар хураан авсан аж. ОХУ-ын хуулиар гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн /үхэр, хонь, шувууны мах/-ийг хилээр нэвтрүүлэхийг хориглодог.

Эх сурвалж: ASIAIS.RU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж