Өнөөдөр Эль Классикотой үдэш

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Эль Классикотой үдэш

Өнөөдөр Эль Классикотой үдэш

Хөлбөмбөгийн ертөнцийн томоохон дербинүүдийн нэг Испанийн хоёр агуу гигантуудын тулаан Эль-Классико өнөө шөнө манай цагаар 03:00 цагт 99,354 хүний суудалтай Камп Ноу цэнгэлдэхэд болно.

Угтаа хоёр багийн тоглолт аравдугаар сарын 26-нд явагдах байсан боловч Каталоны салан тусгаарлагчдын үймээнээс болж хойшлогдсон билээ. Хоёр багаас өнөөдрийн тоглолтонд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох боломжтой. Барселона багийн хувьд Лионел Месси эргэн ирж байна. Тэрбээр Реал Мадрид багийг “Өмнөх жилүүдийнхээсээ илүү хүчтэй” хэмээн тодорхойлжээ. Испанийн Ла лигт Реал Мадрид, Барселона клубууд тус бүр 35 оноотой хүснэгтийн нэг, хоёрдугаар байрт бичигдэж байна.

Өнөөдрийн тоглолтийг дараах статистикууд дагаж байна.

  • Лионел Месси Реал Мадрид багийн эсрэг хийсэн сүүлийн гурван тоглолтондоо гоол юм уу гоолын дамжуулалт өгөөгүй байна. Аргентин эр хэзээ ч Реал Мадридын эсрэг дөрвөн тоглолт дараалан гоолд оролцож байгаагүй.
  • Луйс Суарез өнөөдөр Реал Мадридын эсрэг 10+ гоол хийсэн гуравдах тоглогч болох боломжтой. Түүний өмнө Лионел Месси(18) Цезар Родригуез(12) нар бичигдэж байна.
  • Реал Мадридын ахлагч Серхио Рамос өнөөдөр Эль-Классикогийн түүхэнд хамгийн их тоглолтонд оролцсон тоглогч болох болмжтой. Түүнтэй адил Маноло Санчез, Франциско Генто, Шави нар 42 тоглолтонд оролцсоноороо бичигдэж байна.
  • Зинедин Зидан дасгалжуулагчийн хувиао Камп Ноу-д хожигдож үзээгүй(2 ялж,2 тэнцсэн).

 Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж