2019 онд зөвхөн “Хөдөлгөөнт оффис”-оор 2108 иргэнд үйлчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

2019 онд зөвхөн “Хөдөлгөөнт оффис”-оор 2108 иргэнд үйлчилжээ

2019 онд зөвхөн “Хөдөлгөөнт оффис”-оор 2108 иргэнд үйлчилжээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн хэмжээнд анхлан санаачлан хэрэгжүүлсэн, “САЙН ТУРШЛАГА” болон бусад байгууллагуудад нөлөөлсөн “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагаа 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагджээ.

Иргэдэд хүрч үйлчлэх зорилготой “Хөдөлгөөнт оффис” нь дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр нараар ахлуулан 2 баг болон жилд хоёр удаа хороодод ажилладаг юм.
2019 оны “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хог тээвэр, үйлчилгээний компаниудын дарга, мэргэжилтнүүд оролцжээ.
Энэ онд дүүргийн 20 хорооны 2108 иргэнд хүрч ажилласнаас тэдний эрэлт хүсэлт, өргөдөл гомдлын 400-г нь газар дээр нь, 181-т нь эргэн хариуг өгч шийдвэрлэжээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж