ХААН Банк 2015 оны 09-р сарын 28-аас 2016 оны 01-р сарын 03-ны өдрийг хүртэл Монгол орон даяар “Талархлын баяр 2015” аянаа зохион байгуулж байна.
Олон харилцагчдын баяр талархлыг хүлээн 2011 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн тус аянаар дамжуулан ХААН Банк нийт харилцагчиддаа талархалаа илэрхийлж, амжилтаа хуваалцан онцгой бэлгийг өргөн барьдаг билээ.
2015 онд дахин үргэлжилж буй “Талархлын баяр 2015” аян нь 14 хоног тутамд iPhone 6 гар утас авах 4 харилцагч, Токио руу хосоороо аялах 1 харилцагчийг тодруулна. Харилцагч та 3 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн 100,000₮ тутамд 1 тохирлын эрх авч талархлын баярын аянд оролцох боломжтой юм. Мөн аяны хүрээнд 3 сараас дээш хугацаагаар 20,000 төгрөгнөөс дээш дүнгээр хуримтлалын үйлчилгээнд холбуулсан харилцагч бүрт бэлэгтэй.
“Талархлын баяр 2015” аяны тохирлын эздийг 2015 оны 10-р сарын 11-ний өдрийн 19:40 цагаас МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна.
Тус аяны тохирлын эздийг 14 хоног тутам тодруулах бөгөөд дараагийн 14 хоногт хадгаламжиндаа 100,000 төгрөг нэмсэн тохиолдолд та дахин шинэ тохирлын эрхтэй болно.
Харилцагч та өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хандан “Талархлын баяр 2015” аянд хамрагдаарай.