Прокурорын санал VS шүүхийн шийдвэр | News.MN

Прокурорын санал VS шүүхийн шийдвэр

VS

Прокурорын санал VS шүүхийн шийдвэр

Прокурорын санал, шүүхийн шийдвэр хоёр зөрөлдөх тохиолдол цөөнгүй. Ялангуяа улстөрчид, олны танил хүмүүстэй холбоотой хэргүүд зөрчилдөж, нэгнийхээ шийдвэрийг нөгөө нь үгүйсгэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараагийн шатны шүүх эсэргүүцэх тохиолдлууд цөөнгүй бий. Тиймээс бид энэ удаа прокурорын шийдвэр шүүхийн шийдвэр эсрэг тэсрэг байр суурийг  VS буландаа онцолж байна.


 

Прокурорын санал:

Н.Номтойбаярт холбогдуулж гаргасан прокурорын санал:

- Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “худал мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох прокурорын санал:

-Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон боловч Г.Дэнзэн нь өөрт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах тухай хүсэлтээ гаргасан тул прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.


Б.Амархүүгийн анхан шатны шүүхийн шийдвэр:

- Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэрбээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрөгч долоо хоногт өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан билээ.

 

Шүүхийн шийдвэр:

Н.Номтойбаярт холбогдуулж гаргасан шүүхий шийдвэр:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох прокурорын санал болох хилийн хориг тавих хүсэлтийг шүүсэн. Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэж үзжээ.


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох шүүхийн шийдвэр:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.


Б.Амархүүгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр:

-Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргав. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлээд байгаа билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

йыа 2019-12-18 103.11.195.34

Шүүх зөв шийдвэрлэсэн. Ялын бодлого заавал хүнийг хорих биш. Давтан л биш бол. Боломж бас олгох хэрэгтэй. Залуусыг хэргэлсэн гээд хориод байвал шоронд юу болох вэ. Прокурорын хэрэгсэхгүй болгосон Авлигын хэргийг бичээч та нар

Avatar

Зочин 2019-12-18 124.158.110.82

шүүхийн зөв ш дээ, малнуудаа

Avatar

Ямар санаа агуулахараа ингэдэг юм бол? 2019-12-18 103.229.123.51

Монголын шүүхийг ийм замд гүн оруулсан хүн бол нөгөө согтуу машин барьж яваад хөдөөний охиныг дайрч алсан, Шүүхийн Ерөний Зөвлөлийн дарга байсан Лүндэндорж шүү дээ. Цаана нь Элбэгдорж байгааа. Энэ хоёрт ямар санаа байгаа болоод Монголын ард түмнийг ингэж хорлож байдаг юм бол. Эсвэл хувьсгалыг түргэн гаргахын тулд зориуд ингэдэг юм болов уу. За тэр нь ч юу л бол. Гол авилга их авахдаа л ийм болгосон хэрэг байх

Avatar

зочин 2019-12-18 202.21.127.170

Прокурорын яллах дүгнэлт шүүхийн шийдвэр 2 зөрж болно, учир нь 2-л хуульд заасан өөр өөр чиг үүрэг, эрх хэмжээ, бүрэн эрхтэй. Хамгийн гол нь анхан эсвэл давж заалдах шатны шүүхийн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг дээд шатны шүүхийн шийдвэрээр хууль зөрчөөгүй гэвэл, ялангуяа албан тушаалтны авилгын хэрэгт, эсвэл прокурорын хууль зөрчсөн гэсэн яллах дүгнэлтийг дээд шатны прокурор хууль зөрчөөгүй гээд дээрх мэдээллээр хар тамхи хэрэглэснийг хэрэглээгүй гэвэл сэтгүүлчийн нүдээр хардаж болно.

Avatar

Зочин 2019-12-18 66.181.177.103

Сэтгүүлч нар хууль зүйн наад захын мэдлэгтэй байхгүй бол энэ мэт өнгөц буруу юм бичиж уншигчдыг төөрөгдүүлэх их хортой шүү!! Прокурор, Шүүх хоёрын байр суурь зөрөх нь аргагүй, хоёр өөр чиг үүрэгтэй (нэг нь яллах, нөгөө нь шүүж тунгаах) байгууллага юм чинь!

Avatar

Зочин 2019-12-18 124.158.110.82

тийм. гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгох, хоригдлуудын нөхцөл байдал, эрх нь зөрчигдөж байгаа эсэхт хяналт тавих, хугацаанаас нь өмнө суллах гээд олон эерэг үүрэг прокурорт бас бий. Дэлхийн хандлага, ялангуяа хөгжингүй орнууд хэрэгтний эрхийг ихэд хүндэтгэж үздэг. яагаад гэвэл хэрэг хийе гэж хийдэг хүн ховор учраас

Avatar

Зочин 2019-12-18 66.181.160.69

amarhuugiin aav borhuu gej hun bgaa ter huniig sain shalga ih yum garch irne

Avatar

Зочин 2019-12-18 66.181.160.69

amarhuu yasan gej sullagdaj bgaan davarsan ats ve shuuhiinhen bugd avilgal absan bugdiin tsug hori

Avatar

Зочин 2019-12-18 103.11.195.34

Шүүгчид гэж шударга ёсыг үл огоорогчид шүүгчдийг бүгдийг нь ажлаас нь халж шоронд хорих хэрэгтэй

Avatar

иргэн 2019-12-18 202.179.26.60

Авилгалд идэгдсэн , Гэмт хэргийг Өөгшүүлэн дэмждэг Дэлхийн хамгийн Энэрэнгүй, Гэмт хэрэгтэнгүүдэд ээлтэй МУ-ын Шүүх, Шүүгч нар Мандатгуай, Ура,

Avatar

Зочин 2019-12-18 124.158.110.82

чи хэрэгт орох өдөр ирнэ дээ. тэр үед л зовлонг нь ойлгоно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж