Прокурорын санал VS шүүхийн шийдвэр

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

VS

Прокурорын санал VS шүүхийн шийдвэр

Прокурорын санал, шүүхийн шийдвэр хоёр зөрөлдөх тохиолдол цөөнгүй. Ялангуяа улстөрчид, олны танил хүмүүстэй холбоотой хэргүүд зөрчилдөж, нэгнийхээ шийдвэрийг нөгөө нь үгүйсгэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараагийн шатны шүүх эсэргүүцэх тохиолдлууд цөөнгүй бий. Тиймээс бид энэ удаа прокурорын шийдвэр шүүхийн шийдвэр эсрэг тэсрэг байр суурийг  VS буландаа онцолж байна.


 

Прокурорын санал:

Н.Номтойбаярт холбогдуулж гаргасан прокурорын санал:

- Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “худал мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох прокурорын санал:

-Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон боловч Г.Дэнзэн нь өөрт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах тухай хүсэлтээ гаргасан тул прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.


Б.Амархүүгийн анхан шатны шүүхийн шийдвэр:

- Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэрбээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрөгч долоо хоногт өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан билээ.

 

Шүүхийн шийдвэр:

Н.Номтойбаярт холбогдуулж гаргасан шүүхий шийдвэр:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох прокурорын санал болох хилийн хориг тавих хүсэлтийг шүүсэн. Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэж үзжээ.


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох шүүхийн шийдвэр:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.


Б.Амархүүгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр:

-Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргав. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлээд байгаа билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж