Шинэ жилийн баяр хаяанд ирж, бүсгүйчүүд баярын гоёлоо сонгоно гэдэг толгой гашилгасан асуудалтай тулгарч байгаа нь маргаангүй. Энэхүү асуудлыг шийдэхэд багахан санаа өгөхөөр энэ жилийн трэнд болж буй даашинзуудыг танилцуулж байна. Энэ жилийн загварын чиг хандлага хэт нүсэр даашинзнаас татгалзаж байгаа бололтой. Гэхдээ хамгийн чухал нь өөрт тохирсон, биед эвтэйхэн даашинз өмсч байж өөртөө итгэлтэй алхана шүү дээ.
УЛААН ӨНГӨ БОЛ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ ИЛЭРХИЙЛЭХ ӨНГӨ. ЯМАР Ч ХҮНД ГАЙХАЛТАЙ САЙХАН ЗОХИДОГ ЭНЭ ӨНГӨ ЭРЧ ХҮЧТЭЙ, ГАЛ ЦОГТОЙ ХАРАГДУУЛНА. МӨН ХЭЗЭЭ Ч ХУУЧРАХГҮЙ СОНГОДОГ ӨНГӨ.
ХОСЛОЛ. ЭНЭ ЖИЛИЙН ТРЭНДҮҮДИЙН НЭГ. АЖИЛ ХЭРЭГЧ, ЭРЭМГИЙ ДАЙЧИН БӨГӨӨД ӨВӨРМӨЦ ГОЁЛУУДЫН НЭГ. МӨН ДАРАА НЬ ДАХИАД ХААНА Ч ӨМСЧ БОЛОХ УЧИР ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД Ч ХЭМНЭЛТТЭЙ СОНГОЛТ. ТҮҮНЧЛЭН БИЕИЙН ӨӨ СЭВИЙГ МАШ САЙН ДАЛДАЛНА.
ТОРОН ДААШИНЗ. БҮХ ЦАГ ҮЕИЙН БАЯРЫН ГОЁЛЫН ГОЁЛООС ХЭЗЭЭ Ч ХАСАГДАЖ БАЙГААГҮЙ ТОРОН ДААШИНЗ НЬ ИЛҮҮ ЭМЭГТЭЙЛЭГ, ЭРХЭМСЭГ ТӨРХИЙГ БИЙ БОЛГОНО.
НҮД ГЯЛБАМ ГЯЛАЛЗСАН, ПЛАСТИК ОРУУЛГА БОЛ ЯАХ АРГАГҮЙ ЭНЭ ЖИЛИЙН ТРЭНД ЮМ. ХАМГИЙН ЗОНХИЛЖ БУЙ ЗАГВАР. ЗОРИГТОЙ, БУСДААС СОДОН СОНГОЛТ ШҮҮ.
БОГИНО ХАР ДААШИНЗ БОЛ ХАМГИЙН СОНГОДОГ ГОЁЛ. ӨНГӨНИЙ ХААН ХАР ӨНГӨ БОЛ ЯМАР Ч ӨНГИЙН ХУВЦАСТАЙ ГАЙХАЛТАЙ ЗОХИЦДОГООРОО ДАВУУ ТАЛТАЙ.
НЕОН ӨНГӨНҮҮД. МАШ ӨВӨРМӨЦ, БУСДААС ЯЛГАРАХ СОНГОЛТ БОЛНО. ЯАГААД ЗААВАЛ НЭГЭН ХЭВИЙН БАЙХ ЁСТОЙ ГЭЖ.
ЖАМПСҮЙТ БУЮУ ҮРГЭЛЖ ЗАГВАРТАЙ ХУВЦАС НЬ БАС Л ЭНЭ ЖИЛИЙН ТРЭНД ТӨДИЙГҮЙ БУСДААС СОДОН СОНГОЛТ БОЛЖ ЧАДНА. ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ОДУУД ХҮРТЭЛ ЭНЭ ХУВЦСААР ГАНГАРСАН БАЙГААГ ХАРААРАЙ.
НУРУУ ИЛ ГАРСАН ДААШИНЗ НЬ ТАНЫ ЭМЭГТЭЙЛЭГ ТАЛЫГ ИЛҮҮ ТОДОТГОЖ МАШ ТАЧААНГУЙ ХАРАГДУУЛНА. ЗАЛУУ НАСНЫ ГОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАЙХУУЛАХЫГ ХҮССЭН ХЭН БҮХНИЙ СОНГОХ ЗАГВАР.
БИЕИЙН АЛЬ НЭГ ХЭСЭГ ИЛ ГАРСАН, "УРАНХАЙ" Ч ГЭЖ ЯРЬДАГ ЭНЭ ЗАГВАР НЬ ЭНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗНЫ ЗАГВАРЫГ ТОДОРХОЙЛЖ БАЙГАА. ӨВӨРМӨЦ, СОДОН, ЗОРИГТОЙ СОНГОЛТ.
Холбоотой мэдээ