Хотын дарга гаргасан захирамжаа мартав уу, эсвэл

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Хотын дарга гаргасан захирамжаа мартав уу, эсвэл

Хотын дарга гаргасан захирамжаа мартав уу, эсвэл

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан нь олны анхаарал татаж, өнөөдөр /2019.12.17/ Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай тайлбар өгч, хотын дарга хэлбэр хийцийг нь сонжиж, шаардлага хангахгүй байна гэж гоочилсон.

Гэвч хотын дарга С.Амарсайхан 2019 оны есдүгээр сарын 6-нд захирамж гаргаж, Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатарын талбайд автомашин орох боломжгүйгээр хамгаалах байгууламж барих,  энэ ажлыг Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан, төслийн удирдагч О.Мөнгөншагайг хариуцаж ажиллахыг даалгасан байх юм.

Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай Сүхбаатартын талбайд байршуулсан боржингоо "Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. Сүхбаатарын талбайд олон нийтийн арга хэмжээ их болдог. Төрийн ёслол, хүндэтгэлээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс энэ чулууг тавьсан. 2018 оноос яригдаж байгаад сая ажил хэрэг боллоо. Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан иргэн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангаж, энэ чулууг хийлгэж тавьсан. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу цэвэр монгол чулуугаар хийлгэсэн” хэмээн тайлбарласан.

Харин хотын захирагч С.Амарсайхан “Яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлагатай. Ажлаа уялдуулах ёстой. Харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй. Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтраад ажиллаарай. Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайныг нь сайжруул. Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хийсэн учраас хариуцаад ахиад өөрчлөх нь зүйтэй” гэсэн чиглэл өгөөд байсан билээ.

Онцолход, дээрх "бүтээн байгуулалт"-ыг тайлбарлах хүн олдсон ч хэн хариуцаж, ийм зүйл бүтээлгэв гэхээр эзэн олдохгүй бие биерүүгээ бухан, займчуулсан ч хотын дарга захирамж гаргаснаар энэ ажил эхэлсэн болж таараад буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж