Төрийн ордонд төрийн бус байгууллага ажилладаг гэвэл та үнэмших үү. Тэгвэл тэр ТББ нь байх байхдаа УИХ-ын эрхэм гишүүдийн туслахуудын санаачлан байгуулсан Шадар туслахуудын холбоо гэдэг байгууллага байдаг аж. 2008 оны сонгуулийн дараа байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тамга тэмдгээ авсан энэхүү ТББ-ыг УИХ-ын гишүүн О.Чулуунбатын туслах н.Чинбат гэдэг залуу толгойлж, бүр төсөл төлөвлөгөө хүртэл боловсруулаад таваргаж яваа аж. Уг нь УИХ-ын гишүүний туслах гэдэг улс төрийн албан тушаалд тооцогддог. Гишүүн нь ямар бодлого гаргана, түүгээр ажиллах ёстой гэсэн үг. Тиймээс арай жаахан учир мэдэх зарим нь “УИХ-ын гишүүний туслахад бас нийтлэг эрх ашиг гэж байдаг юм байх даа” хэмээн гайхаж сууна.
Б.ГАЛ