“Мотив”-ын Б.Эрдэнэбаярыг хар тамхины хэргээр саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

“Мотив”-ын Б.Эрдэнэбаярыг хар тамхины хэргээр саатуулжээ

“Мотив”-ын Б.Эрдэнэбаярыг хар тамхины хэргээр саатуулжээ

“Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ мөс хэрэглэж байгаад саатуулагджээ.

Хэрэг явдлыг тодруулбал, нийслэлийн Баянгол дүүрэгт мөс хэрэглэн мансуурсан байхдаа саатуулагдсан юм байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2019.12.17/ түүнд таслан сэргийлэх арга хэмжээ, мөн хилээр гарах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргажээ.

Нэхэн сануулахад, дуучин Б.Амархүү өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр хар тамхины хэрэгт холбогдон, Урьдчилан саатуулах төвд саатуулагдан хоригдож байсан. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн ял оноосон ч Давж заалдах шатны шүүхэд гомдол гарган, өнөөдөр энэ асуудлыг шүүхээр хэлэлцэн, батлан даалтад гаргаад байсан билээ. Гэвч энэ асуудал бусдад сургамж болоогүй бололтой, дуучин Б.Эрдэнэбаяр саатуулагдаад байна.

Э.АРИУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж