АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани өөрийн хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүн болох “Boeing 737 MAX” загварынхаа үйлдвэрлэлийг нэгдүгээр сараас эхлэн түр зогсоож байгаагаа өчигдөр /2019.12.16/ зарлажээ.
“Boeing 737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдож, 346 хүн амиа алдсаны дараа уг онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон бөгөөд дээрх шийдвэр нь тус компани сүүлийн 20 гаруй жилийн түүхэндээ анх удаа хамгийн том үйлдвэрлэлийн шугамаа зогсоож буй үйл явдал болж байна. Гэхдээ энэ шийдвэртэй холбоотойгоор ажилчдаа цомхотгохгүй гэж мэдэгджээ.
Уг онгоцны техникийн алдааг засварлаж дууссан гэж мэдэгдэж байгаа ч дахин нисгэх зөвшөөрлийг 2020 оноос наана өгөхгүй гэсэн шийдвэрийг АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа (FAA) өнгөрсөн долоо хоногт гаргаснаас үүдэн ийнхүү үйлдвэрлэлээ зогсоож байгаа аж. “Boeing 737 MAX” загвар нь дэлхий даяар хамгийн их борлуулалттай байдаг нисэх онгоц юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ