ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
08.00 цагт
- "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.
09.00 цагт
- “Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтны цугларалт” Онцгой байдлын ерөнхий газарт болно.
- "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" хэлэлцүүлгийг НББСШУ ны байнгын хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс зохион байгуулна.
- Хууль зүйн байнгын хороо хуралдана.
- ЭМЯ-нд “Сувилахуйн сургагч багш бэлтгэх анхдугаар сургалт” эхэлнэ.
09.50 цагт
- ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд “Физик, технологи-2019” эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
10.00 цагт
- Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
10.30 цагт
- Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ЦЕГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрс хэрэглэж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүр, нүүрсний зарцуулалтын талаар мэдээлнэ.
11.00 цагт
- Төсвийн байнгын хороо хуралдана.
- МУИС-ийн Дугуй танхимд “Монгол улсын хүүхдийн эрхийн чухал сэдвүүд-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно
13.30 цагт
- УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн "Шийдэмгий нүүдэл" номын нээлт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
14.00 цагт
- “Сарьдагийн хийд” үзэсгэлэнгийн хүрээнд “Өндөр гэгээн Занабазарын өв” сэдвээр АНУ-ын Индиана их сургуулийн профессор, урлаг судлалын ухааны доктор, Монгол Улсын соёлын элч Ц.Уранчимэг лекц уншина.
- Blue Sky” зочид буудалд “Банкны салбарын шинэчлэл” онол, практикийн бага хурал болно.
- ЭМЯ-нд Сэргээн засах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулах ёслол болно.
15.00 цагт
УИХ-ын чуулган хуралдана.
Холбоотой мэдээ