Токио 2020 олимпийн наадмын үндсэн цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт өнгөрсөн амралтын өдрөөр /2019.12.15/ болжээ. Токиогийн их сургуулийн профессор архитектор Кенго Кума төслийг гардан гүйцэтгэсэн энэхүү цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ёслолд тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ.
Нийт 68,000 хүний суудалтай энэхүү байгууламж нь 157 тэрбум иен буюу 1,4 тэрбум ам.долларын өртгөөр боссон байна. Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зуны Олимпийн наадмын нээлт, хаалт, Паралимпийн наадмууд зохион байгуулагдахаас гадна цаашдаа олон улсын хэмжээний томоохон тэмцээн уралдаан, хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ