Цацрагийн хэмжилтийн баталгаажуулалтыг шалгаарай

Хуучирсан мэдээ: 2015.10.04-нд нийтлэгдсэн

Цацрагийн хэмжилтийн баталгаажуулалтыг шалгаарай

Япон Улсад үйлдвэрлэсэн автомашины импорт, худалдаа эрхэлдэг болон худалдан авах иргэн, аж ахуйн нэгж цацрагийн хэмжилт хийлгэсэн, хэмжилтийг нь баталгаажуулсан гэрчилгээтэй эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, иргэдийг цацрагийн бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн хяналтын бүс, авто техникийн захуудад эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж буй юм. Хяналт, хэмжилтээр цацраг илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран бохирдлыг бууруулж, аюулгүй байдлыг ханган ажиллах аж.

Д.ЖАГАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж