Хакуко аварга эх орондоо бейсбол тоглолоо

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Хакуко аварга эх орондоо бейсбол тоглолоо

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор ирэх аравдугаар сард Монголын бейсболын холбооноос цуврал тоглолт зохион байгуулахаар болсон бөгөөд энэхүү тоглолтын нээлт болгон өнөөдөр тус холбооноос  Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакуко М.Даваажаргалын нэрэмжит бейсболын тоглолт зохион байгууллаа. Тус тоглолтод бейсболд дуртай  их аварга Хакуко ирж оролцон бейсболын ногоон талбайд хүүхдүүдтэй хамтарсан тоглолт хийлээ. Мөн түүнээс гадна арлын Японд сумогийн дээд  зиндаа болох макүүчид зодоглож буй Моконами Г.Базарсад оролцсон юм.

Монголын бейсболын холбооны ерөнхийлөгч Б.Отгонзул тоглолтын дараа аваргыг хүлээн авч, эх орондоо бейсболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдалд талархан “Хүндэт өргөмжлөл” гардуулсан. Аварга маань эх орондоо  ирээд удаагүй ч ийнхүү өнөөдөр бейсболоор амьсгалан тус холбооны удирдлагууд, тамирчин залуустай халуун дотно яриа өрнүүлэн цаашид  үйл ажиллагааг нь дэмжин, хамтран ажилахаар болсон юм.

Дашрамд дурдахад, Монгол улсад бейсболын спортыг хөгжүүлэх хатуу зорилго тавин ажиллаж буй Монголын бейсболын холбоо ирэх арваннэгдүгээр сард манай урд хөршийн Гуанжоу хотод болох Азийн наадамд бүрэн багаараа оролцох төлөвлөгөө тавин ажиллаж байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж