Жуулчид фастфудад мөнгө их зарцуулах болжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Жуулчид фастфудад мөнгө их зарцуулах болжээ

Жуулчид фастфудад мөнгө их зарцуулах болжээ

Орост ирсэн гадаадын жуулчид түргэн хоолонд зарцуулах мөнгө нь нэмэгдэж байгааг “Русский стандарт” банкны судалгаа харууллаа. Тус банкны судалгаагаар энэ 2019 оны эхний есөн сарын байдлаар жуулчид дунджаар 1019 рублийг түргэн хоолонд зарцуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад таван хувь өссөн гэсэн үг юм. Гэхдээ энэхүү судалгаанд бэлэн мөнгөөр төлсөн гүйлгээг багтаагүй, зөвхөн банкны картаар хийсэн гүйлгээг тооцсон байна.

Картын гүйлгээг харахад бэлэн хоолонд зарцуулсан зардал нь жуулчдын зарлагын дийлэнхийг эзэлжээ. Түргэн хоолны дараа жуулчдын зарлагын нэг гол хэсэг нь зочид буудлыг зардал байна. Дээр дурдсан хугацаанд жуулчдын зочид буудалд зарцуулсан мөнгө нь дунджаар 19821 рубль байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,8 хувиар буурсан дүн юм. Үүний дараа рестораны зардал оржээ.

Банкны картаар хамгийн жуулчин үйлчлүүлсэн хотууд нь Санкт-Петербург, Владивасток, Москва байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж