Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед Оросын шуудангуудын ачаалал эрс нэмэгддэг байна. “Почта России” компанийн мэдээлснээр арванхоёрдугаар сарын 11-нд шуудангийн илгээмжийн тоо дээд цэгтээ хүрчээ. Компанийн мэдээлснээр энэ өдөр 346 тонн илгээмжийг “Почта Россий” хүлээн авсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн дүн юм.
2018 оны арваннэгдүгээр сарын 24-нд "Почта России" компани 300 тонн илгээмж хүлээж авч байсан нь хамгийн дээд амжилтад тооцогдож байсан юм. Илгээмжийн дийлэнхийг Хятад болон Европын холбооны улсуудаас хүлээн авсан байна. Эдгээр нь гол төлөв онлайнаар захиалсан ойр дотныхондоо өгөх шинэ жилийн бэлэг ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ