Оросын төрийн үйлчилгээний сайт дэлхийн хамгийн өндөр хандалттай сайтын нэг

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Оросын төрийн үйлчилгээний сайт дэлхийн хамгийн өндөр хандалттай сайтын нэг

Оросын төрийн үйлчилгээний сайт дэлхийн хамгийн өндөр хандалттай сайтын нэг

ОХУ-ын төрийн үйлчилгээний портал нээгдээд 10 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн хамгийн өндөр хандалттай сайтын нэг боллоо хэмээн ОХУ-ын Харилцаа холбооны яамны албан мэдээнд дурджээ. 2009 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр gosuslugi.ru сайт нээгдэж байжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хандсан хүний тоо 100 саяд хүрсэн байна. Энэ сайтаар дамжуулан холбооны түвшинд 110 гаруй, бүс нутгийн хэмжээнд 200 гаруй төрийн үйлчилгээний мэдээллийг иргэд авдаг байна. Мөн 29 мянга гаруй цахим үйлчилгээг энэ сайтаар дамжуулан авах боломжтой ажээ.

Эдгээрээс хамгийн өндөр эрэлттэй нь эмчийн үзлэгт орох цагийг цахимаар авах үйлчилгээ байдаг байна. Энэ 2019 он гарсаар 60 сая удаа эмчийн үзлэгийн цагийг цахимаар авчээ. Үүний дараа тэтгэврийн хуримтлалын талаарх мэдээлэл /24 сая хандалт/, авто машины бүртгэл /9 сая удаагийн хандалт/, хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл /7 сая удаа/, жолооний үнэмлэх авах хүсэлт /6 сая удаа/ байжээ. Энэ сайтаар дамжуулан мөн төлбөр тооцоо хийгддэг бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 150 тэрбум рублийн үнийн дүн бүхий 142 сая гүйлгээ хийгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж