Хүүхдэд хайргүй түшээдэд ХЭҮК-ын дарга анхааруулга өгөв | News.MN

Хүүхдэд хайргүй түшээдэд ХЭҮК-ын дарга анхааруулга өгөв

Хүүхдэд хайргүй түшээдэд ХЭҮК-ын дарга анхааруулга өгөв

Хүүхдэд хайргүй түшээдэд ХЭҮК-ын дарга анхааруулга өгөв

УИХ, Засгийн газрын гишүүд Хүүхдийн төв, хурдан морины галд зочлохоороо хүүхэд үнсэж үлгээд л өвөр дээрээ суулгаж  аавын нөмөр нөөлөг үзүүлэн хайр зарлаад байдаг ч ачир дээрээ арай өөр бололтой.

Аргаа барахдаа Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын дарга УИХ-ын даргад хандан анхааруулга өглөө.

Учир юу вэ гэвэл УИХ-аар хэлэлцэж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд “Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх" хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана" гэсэн заалт орсон байгаа ч гишүүд дэмжин, хэлэлцэх эсэхийг нь дэмжин, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байгаа аж.

Харин ХЭҮК-ын дарга энэ заалтыг эргэн харж, тусгуулахгүй байх арга хэмжээ авахыг хүсчээ.

Өвөл, хавар зохион байгуулагддаг хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүд бэртэж, гэмтэн амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд өнгөрсөн хугацаанд гарсан тул ХЭҮК-оос жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг хүсч, Засгийн газарт хандан тодорхой шийдвэр гаргуулж ирсэн.

Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд дээрх хуулийн төслийг санаачлан парламентаар хэлэлцүүлж эхэлсэн нь ХЭҮК-ынхны бухимдлыг төрүүлээд буй юм. Энэ нь ч аргагүй, УИХ-аар Хүний эрхийн илтгэлийг хэлэлцүүлэх үеэр хурдан морь унаач хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг хөндөж ярьсаар байтал нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргасан мэт асуудлыг ойлгоогүй, хаврын хахир цагаар хурдан морины уралдаан зохион байгуулахаар санаачилсан төсөлдөө тусгаж, тэр нь парламентаас дэмжлэг хүлээсэн нь "адсаганд"-аа л хайртай болохоос айлын хүүхдэд хайргүй гэх хатуухан үг чулуудахаас яалтай билээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-17 124.158.109.140

Bolorchuluuniig arai gaigui gesen chini bur bish yum geech!!!

Avatar

Ard 2019-12-17 84.196.141.227

Ene zonog obgon odoo boliosoo nutagtaa ochij malaa mallaachee

Avatar

Зочин 2019-12-17 124.158.109.140

Boloroochuud ikh bichsen baina shuu

Avatar

ХЭҮК 2019-12-17 202.179.24.143

ХҮСЭЛТ УЛАМЖЛАСЫМ БИЗ ДЭЭ…

Avatar

Зочин 2019-12-17 202.179.25.174

Энэ өвгөн саналаараа болиочээ . Хүний эрхийн төлөө биш нэг намын төлөө явдаг коммунистыг болиулж өөр залуу хүн ажиллуулмаар байна шүү

Avatar

МоАХ ны Партизан 2019-12-17 202.9.46.104

Хүний. Эрхийн даамжирсан асар. Ихзөрчилтэй байгааг.харсаар . Байж ОДОО. ЗАЙГАА ГАРГААД АЛГА БОЛООЧ. БЯМБАДОРЖоо!!!!

Avatar

Зочин 2019-12-17 202.21.108.13

Энэ нэг балай өвгөн тэтгэвэртээ гараач. Өчнөөн хүний эрхийн төлөө ажилчих хийж бүтээчих залуучууд ажилгүй гудамжаар нэг байхад ийм тэтгэвэрийн өвгөд лай болоод байгаад байхийн

Avatar

Zolig gej 2019-12-17 122.201.21.117

Neeree l tiim yum daa,Baterdene,Sumiyabazar,Syhbat nariin bulchinlag tolgoigyi biesyyd,Javhlan metiin hooloisog hooson tolgoinuudaar egneegee telsen ih hural daa

Avatar

ЗОЧИН 2019-12-17 202.21.120.242

Болорчулуун мэтийн уяачдыг дахин сонгох хэрэггүй шүү.

Avatar

Зочин 2019-12-17 202.179.31.253

Дандаа уяач нэртэй хогийн юмнуудУИХ-д гарчаад ичихгүй айлын хүүхдийг зарцалж бгаа биз дээ. Хуульд дандаа ард түмний эсрэг заалт оруулна, хасна, танана, мунхагууд

Avatar

зочин 2019-12-17 66.181.166.196

Манай УИХ, ЗГ чинь тэнэг бөхчүүд, хүүхэд морьны яргачдаар дүүрчээд байхад энэ зэргийн шийдвэрийг зөрөөд гаргаад гаргаад явчих байлгүй дээ, ёстой хэлээд хэлээд нэмэргүй юм чинь энэ байх аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж