Хүүхдэд хайргүй түшээдэд ХЭҮК-ын дарга анхааруулга өгөв

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Хүүхдэд хайргүй түшээдэд ХЭҮК-ын дарга анхааруулга өгөв

Хүүхдэд хайргүй түшээдэд ХЭҮК-ын дарга анхааруулга өгөв

УИХ, Засгийн газрын гишүүд Хүүхдийн төв, хурдан морины галд зочлохоороо хүүхэд үнсэж үлгээд л өвөр дээрээ суулгаж  аавын нөмөр нөөлөг үзүүлэн хайр зарлаад байдаг ч ачир дээрээ арай өөр бололтой.

Аргаа барахдаа Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын дарга УИХ-ын даргад хандан анхааруулга өглөө.

Учир юу вэ гэвэл УИХ-аар хэлэлцэж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд “Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх" хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана" гэсэн заалт орсон байгаа ч гишүүд дэмжин, хэлэлцэх эсэхийг нь дэмжин, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байгаа аж.

Харин ХЭҮК-ын дарга энэ заалтыг эргэн харж, тусгуулахгүй байх арга хэмжээ авахыг хүсчээ.

Өвөл, хавар зохион байгуулагддаг хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүд бэртэж, гэмтэн амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд өнгөрсөн хугацаанд гарсан тул ХЭҮК-оос жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг хүсч, Засгийн газарт хандан тодорхой шийдвэр гаргуулж ирсэн.

Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд дээрх хуулийн төслийг санаачлан парламентаар хэлэлцүүлж эхэлсэн нь ХЭҮК-ынхны бухимдлыг төрүүлээд буй юм. Энэ нь ч аргагүй, УИХ-аар Хүний эрхийн илтгэлийг хэлэлцүүлэх үеэр хурдан морь унаач хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг хөндөж ярьсаар байтал нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргасан мэт асуудлыг ойлгоогүй, хаврын хахир цагаар хурдан морины уралдаан зохион байгуулахаар санаачилсан төсөлдөө тусгаж, тэр нь парламентаас дэмжлэг хүлээсэн нь "адсаганд"-аа л хайртай болохоос айлын хүүхдэд хайргүй гэх хатуухан үг чулуудахаас яалтай билээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж