Эрэлхэг цэргүүддээ талархал дэвшүүлэхээр Иванка трамп Катар дахь аяллынхаа жолоог Дохагийн Ал-Үдэйд агаарын цэргийн бааз руу эргүүллээ.
Иванка Трамп Катарт арванхоёрдугаар сарын 14-нд очсон бөгөөд Доха дахь цэргийн баазад маргааш нь айлчилсан гэнэ. Иванка өөрийн инстаграм болон твиттерт айлчлалынхаа зургуудыг "Ал-Үдэйд агаарын цэргийн баазад айлчилсан маань нэр төрийн хэрэг. Энэ бааз бол зүүн хязгаар дахь манай улсын хамгийн том бааз. Эрэлхэг цэргүүддээ энх тайвныг бүтээж, улс эх орноо амар жимэр байлгаж байгаад гүнээ талархаж байна. Холыг онилж, нисэж, тулалдаж, ялж яваарай хэмээн ерөөе. Та бүхнийг тэнгэр ивээг, шинэ жилийн мэнд!" хэмээх тайлбартай нийтэлжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: dailymail.co.uk
Холбоотой мэдээ