Үнэхээр &#34Супер сандэй&#34

Хуучирсан мэдээ: 2015.10.04-нд нийтлэгдсэн

Үнэхээр &#34Супер сандэй&#34

Хаа сайгүй л супер сандэй болж байна даа. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд өнөөдөр лигийн шийдвэрлэх тоглолтууд болж байна. Үнэхээр "Супер сандэй". Баахан дербинүүдтэй, ривалын тулаанууд болох нь ээ.

 


18.30 Москвагийн дерби

Кураниг очсоноос хойш Динамогийн оноог хардаг болчихоод байгаа. Армийн баг ч гэхдээ аюул даа. Сая Эйндховеныг дийлчихсэн.

20.30 Ливерпүүлийн дерби

Баркли Баркли. Энэ тоглогчид би ёстой дуртай. Бүх газар тоглоно. Довтлогч хийнэ, жигүүр хийнэ, цэвэрлэгээнд мундаг, бас бүр баруун ар дээр тоглоно гээч. Дасгалжуулагчид нь хаана тоглуулахаа мэддэггүй юм гэсэн кк. Өөрөө болохоор өнгөрсөн улирлын хаалт дээр Би бол довтлогч гэсэн бна лээ. Хөхүүд Европын лигт сураггүй багтай тэнцсэн ч энэ тоглолтод гол тоглогчдоо амраасан байгаа. Нөгөө талаас улаанууд муу формтой байгаа. Галзуу нохой Диногийн дасгалжуулж асан Швейцарын нэг сулхан багтай талбайдаа тэнцсэн байсан. Гэхдээ дерби бол дерби. Ядралт, бэртэл бүгд хамаагүй ээ.

20.30 Аякс vs Эйндховен

Үеийн үед академиараа алдартай аяксчууд сүүлийн жилүүдэд харин халуун цуст өмнөд амеикчуудыг үнэгүй шахам чирч ирээд Европын зах зээлд шахаж сайн мөнгө хийдэг болчихоод байгаа. Гэхдээ л тэд хүснэгтийг тэргүүлж явна даа. Өнгөрсөн жил Аяксын 4 жилийн ноёрхлыг зогсоож, 2008 оноос хойш анх удаа аваргалсан Эйндховен гол тоглогч Депайгаа явуулсан ч хүснэгтэд дээгүүр явж байгаа. Энэ багийг уг нь Айндхофен гэж хэлж, бичих ёстой юм бгаам даа. Гэхдээ олон жил Оросыг дагаж яваад Эйндховен гээд сурчиж дээ. Ээрэдивизэд хуучны Файеноорд эргэж ирээд өрсөлдөөнийг гоё болгож байна даа.

23.00 "Буу"-нууд "Чөтгөрүүд"-тэй

Энэ өдрийн хамгийн топ тоглолтоор би энийг нэрлэж байна. ЛвХ сүүлийн 3 тоглолтоо хожоод байгаа. ПЛ-ийн оройд ч заларч байсан. Өнөөдөр хожвол дахиад байрандаа очно. Арсенал ч бас лигийг тэргүүлэх боломжтой байсан, гэхдээ Челсид хусуулсан л даа. ЧЛ-т Олимпиакост хусуулаад морал нь унасан эсэхийг орой л харъя. ЛвХ лав даажигнаад Грекчүүд хожсонд би их баяртай байгаа гэж авч. Гэхдээ бас болгоомжлоод Арсенал хэзээ ч босоод ирэх чадалтай баг гэж. За тэгээд хамгийн топ тоглолтын талаар элдэв юм нуршаад яахав, тоглолтоо л үз гэж хэлий дээ.

23.30 Байерн vs Дуртмунд

Дээрх тоглолттой сувгаа булаалдан үзэх тоглолт бол энэ. Лева 2 тоглолтод 8 гоол хийгээд сүр хүчийг үзүүлэн буй. Байерн ч супер формтой байгаа цор ганц баг болоод бна. Бүр Европ даяар шүү. Бас стат харахад тэдний талд муугүй юм. Энэ өдрүүдэд Октоберфест болж байгаа. Тэд модон өмд өмсөөд эхнэрүүдээ дагуулж пяавны баяртаа явдаг эдгээр өдрүүдэд болсон тоглолтод тэд үргэлж сайн тоглодог. Лав л сүүлийн 15 тоглолтын 12-д нь хожиж, 3 тэнцсэн бна. Гэхдээ Дортмунд ч Пэпийн аюул болчихоод байгаа. 8 тоглохдоо 4 хожиж, 3 хожигдож, 1 тэнцсэн. Ройс бол бүр ч эрлэг нь гэж болно. Ройс тоглоход Байерны эсрэг заавал гоол ордог. Мань эр 12 гоолны 5-ыг нь өөрөө хийж, 4-ийнх нь ассистыг хаяжээ. Видал Дортмунд ирнэ гээд алгаа үрээд хөөрөөл байгаа сурагтай, тэгсэн нөгөөдүүл нь шалган нэвтрүүлэх дээр техникийн саатал гараад жаахан хоцорч ирж. 2 коуч эсрэг багаа магтаад л. Тухел Пэпийг Одоогоор хамгийн шилдэг нь бна гэсэн бол Пэп Байерны локал ривал 1860-аас хар шаруудад очсон Вайглыг учиргүй өндөр үнэлж байх юм. Тэр тун удахгүй Германы шигшээд баллаж өгнө гээд л. Ээ дээ, үзэхгүй бол алдас болох тоглолт шүү, таминь ээ. Хуммелс Леваг зогсоож барах уу, Гюндоган Мюллер 2-ын тулаанд хэн нь дийлэх вэ, Аубемианг Боатенгыг аргалж чадах уу гэдгээс л тоглолтын хувь заяа шийдэгдэх нь ойлгомжтой. Дортмундын босс, коучууд нь шүүгчдийг Байернд илт шүүдэг гээд унасан. Том тоглолтын өмнө шүүлтийг өөрийн талд эргүүлэх нэг mind game. Байерн ч өт хатгахаар атиралддаг шиг урдаас нь арзаганаад. Бөөн л хэвлэлийн дайн болж бна даа.

02.30 Мадридын дерби

Роналдо Роналдо. Үзэгдэл, Өөр ертөнц, Гайхамшиг, Хосгүй. Богинохоон хугацаанд 500 гоолны босго давчихлаа шүү. Хүмүүс Пелег үзэж байсандаа баясдаг. Мараг харж байсандаа би ч баярладаг. Гэхдээ түүхийн үед агуу тоглогчид ганцаараа гоц ялгаран тодорсон байдаг юм. Хамгийн сүүлийн үеийг аваад үзвэл Шүдэрхэг, Зидан, Шүдэрхэг, Зидан гэсэн дарааллаар явж байгаад Роналдиньо нэг хэсэг бөмбөрцгийн хөлбөмбөгийг хаанчилсан. Тэгсэн бидний үед нэг бус 2 хааныг харах хувьтай байж. Жил бүр л зөвхөн Роналдо Месси 2 дэлхийн хамгийн шилдгийн төлөө өрсөлдөнө. Месси гэмтчихсэн нь Роналдод гоолоороо улам холдох боломжийг өгчихөөд байгаа. Тэгээд ирвэл оны эцэст хэн нь шилдэг болох талаар дахиад л эцэс төгсгөлгүй маргаан гарна. Уг нь трипл хийсэн гэдгээрээ Месси маргаангүй ч Баллон д'ор чинь бүтэн жилийн амжилтыг хардаг, тэгээд хувь хүнд нь зориулдаг балай дүрэмтэй болохоор бас яаж ч магад. За тэгээд энэ ч хаашдаа нэг тийшээ болно, тоглолтын талаар 2 үг хэлий. Барса нухуулсан нь Реалд том боломж өгч байгаа. Торрес золиг чинь Пүүлд мандан бадарч байгаад явангуутаа унтраад эхэлсэн. Тэгсэн эцэст нь гэртээ хариад Гэрийн нохойн сүүл өөдөө гэгчээр эргээд сэхэл авч эхэлсэн. Гэхдээ одоо бол Гризманн мань нөхрийг сүүдэртээ зогсоочихоод байна даа. Ердөө жилийн өмнө Реал Сосьедад Сан Себастианаас ирсэн франц залуу шинэ багтаа 43 тоглохдоо 25 гоол хийсэн гэдэг нь бас л зэвүүн стат шүү. Мань хүн гэхдээ энэ чухал тоглолтын өмнө толгой сэргэлэн байгаа бололтой, ухаан санаа нь Энэтхэгт явж байх юм. Эгч дүүгийн холбоотой Энэтхэгийн Атлетико багт шинэ улирлын нээлтээ хийж байгаад нь баяр хүргээд тайтлаа хамгаалахыг уриалж. Энэ тоглолт шөнө 02.30-с Россия 2 дээр гарна шүү. Нэг юм хэлэхэд Россия 2 хаагдаж, буурин дээр нь Матч 1 хэмээх үнэгүй 100 хувийн спортын суваг нээгдэж байгаа таатай мэдээ сонссоноо дуулгая. Бараг бүх лиг тэр дунд бас ПЛ, ЧЛ гарах юм гэсэн. Тэгээд биатлон, воллейбол, теннис, формула… бүгд гарах юм байх оо. Манай нөхдүүд тэрийг оруулж ирээд, харин тэр СПС нь битгий хаачихаасай. Орос хэл дээр тоглол үзэхийг хүсдэг хар мянган хүн бий дээ.

02.45 Милан vs Наполи

Милан мөнгөтэй болцоон. Овоо хэдэн цаас зарлагадаж гайгүй наймаа хийх шиг болсон чинь шинэ нөхдүүд гар хөл нийлж амжаагүй л байх шиг. Наполи харин аймшигтай формтой бна даа. Улирлыг тааруухан эхлүүлсэн ч яван чангарч, Брюгге 5-0, Лацио 5-0 гээл эхэлсэн. Улмаар аваргаа хамгаалагч Зебрануудыг хусч орхисон. Европын тавцанд 2 дахь ялалтаа ч байгууллаа. Энэ удаад хэдий Милан гэртээ тоглох ч фаворит нь Наполи болчихоод бна даа. Мадридын дербитэй холиод үзэх боломж гарах нуу.

03.00 ПСЖ vs Марсель

ПСЖ галзуурч байгаа. Лигтээ ч тэр, Европт ч тэр. Лигтээ баахан 3 4 гоолтой хожил хийгээд байгаа бол ЧЛ-т адилхан 6 оноотойгоор Реалтай 2 удаа тулна. Марсель харин хожил гээчийг мэдэхгүй л яваа. Гэхдээ энэ тоглолт ширүүхэн болно доо.

За тэгээд мөн Туркт Истанбулын дерби болсон бна. Гала хаанахтай нь юм бол доо гээд хартал шал танихгүй тууж явах юм, нийслэл хот хэчнээн ч их багтай юм. Нэг хэсэг ПЛ-т Лондонгийн 7 баг тууж явсан үе бий. Бундэслигт тэгэхэд нийслэлийн ганцхан багтай. Гэхдээ Калу Иби 2 багаа ялалтад хүргэж. Калу ч нэг хэсэг Челсигийн нэг том тулгуур байсан даа. Ибишевич Бундэслигийн мэргэн бууч болж байсан нөхөр. Гала сая Астанатай тэнцэхэд Полди сэлгэгдээд, мань эр шарандаа талбайн хажууд байсан хайрцгийг өшиглөөд бөөн юм болсон. Тэгсэн ч коуч нь сая 90 мин тоглуулж, мань эр ч итгэлийг нь алдалгүй гоолджээ. Өмнөх тойрогт ч гоолдсон байсан. Бундэслиг маань ч гоё бнаа, гоё бна. Инголштадт гэхээр надаад хоккей л санагдаад бдаг юм. Тэгсэн хөлбөмбөгийн багтай, тэр нь бүр дээд лигт ороод 14 оноотой тууж явна. Өдийд 14 оноотой баг хэзээ ч доошоо унаж үзээгүй дээ. Инголштадт өчигдөр Франкфурттай тоглоход аав хүү 2-ын тулаан болж. Хүү нь гоолдоод Инголштадт ялжээ. Тэгсэн Франкфуртын спортын захирал аав нь баярлаж энэ тэр хаха. Энэ улирал Байерныг зовооно гэсэн 3 багийн 2 нь хоорондоо таараад Гладбах чононуудыг 2-0-оор аваад хаяж: Унаганууд Ситид азгүй хусуулсан даа. Тэр уурандаа аваад хаяж. Фольксвагены нутгийнхан харин МанЮтд дээр их ширүүн үзсэн, тэнд хамаг тамираа баричхсан бололтой. Португалд өнөө муу Бэнфика чинь талбайдаа нэг бижгэж багт хусуулчиж. Өмнөх тойрогт заналт дайсан Портодоо хусуулсан. Порто ч чанга байгаа даа, Челсиг бас нульж орхисон. Челси харин хүндхэн байдалтай боллоо доо. Өдийд 16-р байр гэдэг түрүүлэх бүү хэл ЧЛ эрх ч хэцүү. Гэхдээ явсаар араамаараа нэг 4-т багтах байх оо. Сүүлийн 35 жил дэх хамгийн муу үзүүлэлт нь гэнэ лээ. Моу харин томорсон бна даа. Намайг халбал Челси бүх үеийн түүхэн дэх хамгийн шилдэг коучаа явуулж бна гэсэн үг гэж. Нөгөө талд Сити эргээд сэргэлт аваад эхэллээ шүү. Тоглогчид пентатрик ядах юмгүй зоодог болж. Лева сэлгээнээс ороод 9 минутад 5 хуссан бол Агүеро 20 минутад хийж. Гэхдээ Силва эргэж ирээд Сити чангарч байгаа л даа. Гоё тоглогч шүү. Дайсан багаас хүндэлж явдаг цөөхөн тоглогчийн нэг дээ.

Хөлбөмбөгийн бусад мэдээллээс жаахан дурьдвал ФИФА-ын Monster trio sponsor Блаттерыг одоохон хөө гээд Ёс зүйн хороонд хандаж. ФИФА нуман тулгуурт байна даа. Блаттер ч хүчээр ажлаа өгөнгүүтээ гэнэт сэхээ аваад буцаад байрандаа очих гээд үзэж тарж байгаа нөхөр. Ж лигт Уравагийн тоглогч уурандаа дасгалжуулагчаа таклдсан бна кк. Ниццад мөндөр ороод тоглож чадаагүй бна. Неймар Испаний пасс авах гэнэ. Контэ Балог дуудахгүй л бна. Балогийн ач охин дүү нь харин лаг пооз авч байгаал зургаа инстаграммд дэлгэж.

За тэгээд бусад спорт руу хальт өнгийвөл воллейболын Европын аваргад улбар шар хүүхнүүд маань Оростой финалдчихлаа. 95 онд түрүүлж байсан тэд маань 09 онд финалдаж байсан даа. Орос ч бүр шал танихгүй баг болсон бна лээ. Россия 2 дээр лав алга. Үзэх юмсан. Дюссельдорфын цагдаа Шараповаг зогсоож гэнэ. Мань хүн сандраад зогстол өнөөх нь хамт селфидэхийг хүсэж. Тайвширсан бүсгүй инээж байгаад л авахуулчиж.

Спортын сэтгүүлч Л.ОЛОНБАЯР-ын хувийн цахим хуудаснаас сонирхуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж