"Хүрхрээ" үндэсний дээд лигийн хүснэгтийн 3-р байрт 30 оноотой бичигдэж байсан “ФС Улаанбаатар” баг өнөөдөр сүүлийн тойргийн тоглолтоо “Улаанбаатарын мазаалайнууд” багтай хийлээ. “ФС Улаанбаатар” сүүлийн 3 тоглолтод ялагдал хүлээсэн тул тэргүүлэгчийн байрлалаас шууд хасагдсан гэж хэлж болно. Гэхдээ тэд шагнал хүртэх нь нэгэнт тодорхой байсан юм.
Өнөөдрийн тоглолтод “ФС Улаанбаатар” баг өрсөлдөгчөө 6:2 харьцаатай ялж, лигийг хожлоор дуусгаснаар одоогийн байдлаар 2-р байрт бичигдэж байна. Учир нь яг энэ тоглолтын араас “СэлэнгэПресс” мөн шийдвэрлэх тоглолтоо эхлүүлж байгаа билээ. Өнөөдрийн тоглолтод О.Баяржаргал тун гайхалтай тоглож, хоёр гоол орууллаа. Түүний хувьд энэ улирлын турш жигд, чадварлаг тоглолтыг үзүүлж байгаа юм.
Харин ялагдал хүлээсэн “Мазаалайнууд” баг лигтээ үлдэх эрхийн төлөө "Хүрхрээ 1-Р ЛИГ" тэмцээний 3-р байрт шалгарсан "Баянгол ФС" багтай плэй-оффын чухал тоглолтыг хийхээр болж байна.
Эх сурвалж: www.the-mff.mn