Финландын Ерөнхий сайдыг “худалдагч охин” гэж хочилжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Финландын Ерөнхий сайдыг “худалдагч охин” гэж хочилжээ

Финландын Ерөнхий сайдыг “худалдагч охин” гэж хочилжээ

Финланд улс Зам тээвэр, харилцаа холбооны сайд 34 настай Санна Марин гэх бүсгүйг Ерөнхий сайдаараа томилж, тэрбээр дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болоод байгаа юм. Энэхүү үйл явдлын дараахан тус улстай хөрш залгаа Эстони улсын дотоод хэргийн сайд, 70 настай Март Хелме “Зүгээр л нэг худалдагч охин хэрхэн Ерөнхий сайд болж байгааг, гудамжинд тэмцэж явсан боловсролгүй этгээд хэрхэн сайд болж байгааг бид өнөөдөр харж байна” гэж радиод өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн нь маргаан дагуулжээ.

Март Хелме нь Эстонийн барууны үзэлтэй Экре намын тэргүүн бөгөөд түүний энэхүү ярилцлагын дараа сөрөг хүчнийхэн Хелмег огцрохыг шаардаж, Эстонийн Ерөнхийлөгч Керсти Калюлайд Финландын ерөнхийлөгчтэй утсаар холбогдож, сайдынхаа хэлсэн үгний төлөө уучлал гуйжээ.

Амьдрал нь тийм ч тансаг байгаагүй ээждээ тусалж, нарийн боовны дэлгүүрт ажиллаж байсан гэгддэг Санна Марин “Би Финланд улсаараа бахархдаг. Энд ядуу айлын хүүхэд боловсрол олж аваад амьдралын зорилгоо биелүүлж чаддаг юм. Худалдагч хийж байсан хүн хүртэл Ерөнхий сайд болж болдог газар” гэж твиттер хуудсандаа хариу бичжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж