"Жин ихтэй хүн вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

"Жин ихтэй хүн вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой"

"Жин ихтэй хүн вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой"

Томуугийн идэвхжилийн үе ирж, эмнэлгүүдийн ачаалал эрс өссөн бол өрхийн эмч нар ч толгой өндийх завгүй үзлэг хийж, өвчтөнүүдэд үйлчилж байна. Иймээс нийслэлийн хэмжээнд дэгдээд байгаа томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины их эмч Ц.Батцэнгэлээс тодрууллаа.


-Энэ жил томуу ихэвчлэн ямар вирусээр үүсгэгдэж байна вэ?

-Дэлхий дээр амьсгалын замын вирусийн цочмог халдвар буюу томуу томуу төст өвчнийг бий болгодог 200 гаруй төрлийн вирус бий. Монголд эдгээрээс 6-7 вирус нь түгээмэл байдаг. Сэрүүний улиралд буюу арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл томуугийн дэгдэлт үргэлжилдэг. Өмнө нь томуугийн А, В, С хүрээний вирус их тархаж, өвчлүүлдэг байсан. А хүрээний вирусийн халдварын үед өндөр халуурч уушгины хатгалгаа болох эрсдэл өндөр байдаг. Энэ он гарсаар буюу өнгөрсөн өвөл, хавар амьсгалын замын хатгаа өвчнөөр нас барсан тохиолдол их гарсан. Харин одоогоор Улаанбаатарын утаа багассантай холбоотой юм уу, томуугийн өвчлөл харьцангуй бага байна.

-Тэгвэл энэ өвөл А, В,С хүрээний томуугийн вирусийн аль нь давамгайлж байна вэ. Яаж эмчлэх вэ. Эмч нар эм хэрэглэлгүй эмчлэхийг зөвлөж байна гэх юм. Энэ үнэн үү?

-Энэ өвлийн хувьд В хүрээний вирус түлхүү томуугаар өвчлүүлж байгааг лабораторийн шинжилгээгээр тогтоосон. Хэвийн дархлаатай хүн эм хэрэглэсэн ч хэрэглээгүй ч дархлаагаа бага зэрэг дэмжээд өгөхөд томуу өөрөө эдгэж байгаа. Харин зарим вирусийн халдварын үед 30-40 хүртэл халуурч байна. Өндөр халуурвал халуун бууруулж, өвчин намдаах эм ууж, халуун шингэн юм сайн уух хэрэгтэй.

Харин томуугийн эрсдэлт бүлэг буюу 65-аас дээш насныхан, тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй, амьсгалын замын архаг өвчтэй, дархлаа дарангуйлсан эм хэрэглэдэг, биеийн жин ихтэй хүмүүс вирусийн эсрэг эмүүдийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай.

-Гэхдээ А хүрээний вирусээс үүссэн бол гэнэт хүндрэх аюултай болохоор томууг өөрөө эдгэхийг нь хүлээж болохгүй юм биш үү? 

-Томуугийн вирусийн идэвхжлийн үед аарц, чацарганаа уугаад дархлаагаа дэмжээд байвал түргэн эдгэх боломжтой. Гэхдээ зарим хүний хувьд эмчид хандаж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэхгүй л бол хүндрэх, хатгалгаа болох эрсдэлтэй байдаг. Маш төвөгтэй асуудал. Ямар хүнд хөнгөн хэлбэрээр хүрч, ямар хүнийг хүндрүүлж бүр үхэлд хүргэж байна вэ гэдэг нь тодорхойгүй. Эмнэл зүйн шинж тэмдэг нь хүнд байвал яаралтай эмчид хандаж, эмчлүүлэх нь зөв. А хүрээний вирусээр үүссэн томуугийн үед шинж тэмдэг илэрснээс 24-48 цагийн дотор эм уувал үр дүнтэй.

Ерөнхийдөө хүн жилд дөрвөөс зургаан удаа томуу, томуу төст өвчин тусч байна гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр сэрүүн бүсийн уур амьсгалтай орнуудад ханиад томууг хүн бүр тусах нь түгээмэл. Ханиад хүрэхдээ хөнгөн хэлбэрээр өвчилдөг үү, хүндэрдэг үү гэдгээс шалтгаалан эмчилгээний аргаа сонгож болно.

-Иргэд “энэ жил томуугийн гурван төрлийн эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна, хоолой “барьдаг”, гүйлгэдэг, тууралттай” гээд байх юм. Энэ бүхэнд ямар эмчилгээ зохимжтой вэ?

-Энтеровирусийн үед ханиадтай адил хамар шуухитнах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрэхийн зэрэгцээ гэдэс гүйлгэх, базлах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Аденовирусийн үед ханиадны шинж тэмдгээс гадна хоолой өвдөх, булчирхайнууд томрох, нүдний салст хамран гэмтдэг. Респираторно вирусийн халдварын үед ханиадны шинж тэмдгээс гадна астматай адил амьсгаадах, бачуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Вирус бүр нь өөр байдлаар хүний эд эрхтнийг гэмтээдэг онцлогтой. Дээр дурдсан вирусүүд жил бүр алаг цоо илрэх нь бий. Ямар хүрээний вирусээр үүссэн томуу вэ гэдгийг иргэд өөрсдөө мэдэх боломжгүй. Тиймээс хэрэв ханиад тань хүндэрвэл эмчид хандах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж