Үргэлж л дэргэд нь байж, өөр рүү нь харж байхгүй бол уйлах нь зогсдоггүй хүүхэд танайд бий юу? Тэгвэл Японы нэгэн ээж үнэхээр суут санаа олжээ.
Фүки Сато хэмээх эмэгтэй нэг настай хүүхдээ уйлуулахгүйн тулд өөрийгөө харуулсан хэвлэсэн зургийг ойр харагдах газарт нь тавих санаа олсон байна. Энэхүү санаа хүүд амжилттай нөлөөлж, хүү ээжийгээ хажууд нь, өөр рүү нь үргэлж хараад байж байгаа хэмээн итгэж, уйлахаа больжээ. Эхний зураг бага зэрэг хуучирч, хүүд баригдах дөхөхөд аав Нэзи Сато эхнэрийнхээ дахин нэг өөр зургийг бүтээлгэж, авч ирснээр гайхалтай санаа бүтэлгүйтэхээс аврагдсан гэнэ.
Өдгөө фүкид зогсож байгаа, өвдөглөөд сууж байгаа хоёр зураг байдаг болсон ба ээлжилж тавин хүүдээ уягдалгүй чөлөөтэй байх болжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: dailymail.co.uk
Холбоотой мэдээ