Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.04-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны албан ёсны эхний тэмцээн болох Ташкентийн Гран-при өндөрлөлөө. Тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч өрсөлдлөө.

Өчигдөр болсон сүүлийн өдрийн барилдаанд Б.Тэмүүлэн эрэгтэйчүүдийн +100 кг-д мөнгөн медаль хүртлээ.

Монголын тамирчдын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн М.Уранцэцэг алт, эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдсөн Д.Алтансүх хүрэл, +100 кг-д өрсөлдсөн Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тавдугаар байр эзэлсэн байна.

Тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, +78 кг-д О.Жавзмаа нарын арван тамирчин шигшээ багаа төлөөлөн зодоглосон юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж