Энэ оны гоо бүсгүй шалгаруулах таван том тэмцээнд бүгдэд нь өнгөт арьст бүсгүйчүүд түрүүлснийг дэлхийн хэвлэлүүд онцолжээ.
Miss USA- Чэсли Крайст
Miss Teen USA- Кэйли Гэррис
Miss America- Ниа Фрэнклин
Miss Universe- Зозибини Тунзи /Өмнөд Африк/
Miss World- Тони Анн Сингх /Ямайка/
Дэлхийн түүхэнд анх 1920-иод онд гоо бүсгүй шалгаруулах тэмцээн уралдаан зохион байгуулж эхэлсэн бөгөөд тухайн үед өнгөт арьст эмэгтэйчүүдийг огт оролцуулдаггүй байжээ. Хожим оролцохыг зөвшөөрсөн ч нийгэм тэднийг таагүй хүлээж авдаг байсан учир төдийлөн зориглож оролцдоггүй байсан аж. 1977 онд “Miss Universe” тэмцээнд анхны өнгөт арьст гоо бүсгүй түрүүлсэн бол 1983 онд “Miss America”-д, 1990 онд “Miss USA”-д, 1991 онд “Miss Teen USA”-д өнгөт арьст эмэгтэйчүүд анх удаа тэргүүн байр эзэлж байжээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ