Уул уурхай, Хүнд үйлдвэрийн салбарын 2019 I-XI статистик мэдээ

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн салбарын 2019 I-XI статистик мэдээ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн салбарын 2019 I-XI статистик мэдээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2019 оны эхний 11 сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна.

А. Уул уурхайн салбарын статистик

I. УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ТАТВАР, ХУРААМЖ

2019 эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 2,4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс, нүүрс 1,1 их наяд төгрөг, зэс 981.7 тэрбум төгрөг, алт 112.5 тэрбум төгрөг, цайр  65.2 тэрбум төгрөг, төмөр 24.5 тэрбум төгрөг, жонш 29.9 тэрбум төгрөг, бусад  69.5 тэрбум төгрөг.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өссөн байна.

II.АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

II.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 47.87 сая.тн нүүрс, 1.17сая.тн зэсийн баяжмал, 14.84 тн алт, 4.79 мян.тн молибдений баяжмал, 131.5 мян.тн хайлуур жоншны хүдэр, 42.0 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.11 сая.тн төмрийн хүдэр, 3.06 сая.тн төмрийн хүдрийн баяжмал, 76.0 мян.тн цайрын баяжмал, 6.32 сая.бар газрын тос тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 3.50 сая.тн буюу 7.9 хувь, төмрийн хүдэр 2.20сая.тн буюу 37.4 хувь, хайлуур жоншны хүдэр 33.2 мян.тн буюу 33.8 хувь, газрын тос 539.8 мян.бар буюу 9.3 хувиар тус тус өссөн байна.

Харин зэсийн баяжмал 33.2 мян.тн буюу 2.8 хувь,алт 4.4 тн буюу 22.9 хувь, молибдений баяжмал 266.5 тн буюу 5.3 хувь, төмрийн хүдрийн баяжмал 94.5 мян.тн буюу 3.0 хувь, хайлуур жоншны баяжмал 25.9 мян.тн буюу 38.1 хувь, цайрын баяжмал 1.8 мян.тн буюу 2.3 хувиар тус тус буурсан байна.

II.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 16.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8(12.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 11.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (13.3%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4(38.1%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.4 хувийг эзэлж байна.

II.3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 11 сарын байдлаар 18.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.9(11.7%)их наяд төгрөгөөр өслөө.Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 12.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2(10.6%)их наядтөгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 925.9(24.8%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 237.4(3.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 12.5(68.1%) их наядтөгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 10.4(56.8%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

III. ГАДААД ХУДАЛДАА

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 11 сарын байдлаар гүйцэтгэлээр 12.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 хувиар буюу 787.1 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.5 тэрбум ам.доллараар  эерэггарсан байна.

III.1. Экспорт

Экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 574.8 сая ам.доллараар буюу 8.9 хувиар өссөн байна.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 83.0 хувийг эзлэж байна.

Чулуун нүүрсний экспорт 2019 оны эхний 11 сард 2.9 тэрбум ам.долларын 34.8 сая тн чулуун нүүрс  экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 326.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.4 сая тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол энэ онд 84.6 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.3хувийг БНХАУруу экспортолсон байна.

Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 11 сард 1.3 сая тнзэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18.8 мян.тн-оор бага байна. 2018 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1.8 тэрбумам.доллар байсан бол тайлант сард 1.7 тэрбум ам.доллар болсон байна.

Төмрийн хүдрийн экспорт 2019 оны эхний 11 сард7.6 сая тн буюу 519.2 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 836.8 мян.тн-оор, үнийн дүн нь 211.7 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.5 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны эхний 11 сард6.0 сая барбуюу 334.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 329.4 мян.бар-иар их, үнийн дүнгээр 31.9 сая ам.доллараар бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн байна. 1 барнефтийн хилийн дундаж үнэ 64.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 55.8 ам.доллар болж буурчээ.

Цайрын баяжмалын экспорт 2019 оны эхний 11 сард 124.6 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1.4 мян.ам.доллараар экспортолсонбайна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 206.4 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 175.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.3 сая ам.доллараар буурчээ.

Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 11 сард 187.2 сая ам.долларын 630.9 мян.тн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 138.5 мян.тн-оор, үнийн дүнгээр 21.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 296.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.0 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 23.8 хувийг ОХУ руу, 76.0 хувийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.

Молибдений баяжмалын экспорт 2019 оны эхний 11 сард 45.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.9 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,282.6 ам.доллараас 8,750.6 ам.долларт хүрч, 468.0 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 11 сард 5.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 188.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 70.1 хувийг БНХАУруу гаргасан байна.

Алтны экспорт 2019 оны эхний 11 сард 7.5 тн алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.0 тн-оор их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 46,121.4 ам.доллар болж 4,016.5 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өссөн байна.

Коксын экспорт 2019 оны эхний 11 сард тоо хэмжээгээр 124.8 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 105.5мян.тн-оор буюу 6.5 дахин их, үнийн дүнгээр 23.8 сая ам.долларын кокс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 20.1сая ам.доллар буюу 6.6 дахин их өссөн байна.

III.2. Импорт

Импорт 5.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 212.3 сая ам.доллараар буюу 4.0 хувиар өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1.2 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 35.9 сая ам.доллараар буюу 3.0 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2019 оны эхний 11 сард 1.0 тэрбум ам.долларын 1.7 саятннефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 229.6 мян.тн-оор, үнийн дүнгээр 43.1 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.3 хувийг автобензин, 67.7 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

Автобензины импорт 2019 оны эхний 11 сард 471.5 мян.тн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 78.4 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 712.3 ам.доллар байсан бол 2019 оны эхний 11 сарын байдлаар 602.0  ам.доллар болж 15.5 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 989.3 мян.тн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 225.1 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний 11 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 673.3 ам.доллар байсан бол энэ онд 618.7 ам.долларт хүрч 54.6 ам.доллар буюу 8.1 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97.5 сая ам.доллараар нэмэгджээ.

Коксын импорт 2019 оны эхний 11 сард тоо хэмжээгээр 1.9 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 0.9 мян.тн-оор буюу 2.0 дахин их, үнийн дүнгээр 341.7 мян.ам.долларын кокс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 160.1 мян.ам.доллар буюу1.9 дахин их өссөн байна.

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТАЛААР

Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 6.39 сая бар буюу 867.1 мян.тн (78.47%) газрын тос олборлож, 6.09 сая барбуюу 827.7 мян.тн (74.79%) газрын тос экспортолж 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 210.2 тэрбум төгрөг (62.6%)-ийн орлого хуримтлуулаад байна.

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэйбайна. Үүнээс:

  • А-80 автобензин 61хоногийн нөөц ;
  • Аи-92 автобензин 33хоногийн нөөц;
  • Дизелийн түлш 29хоногийн нөөц;
  • ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.

Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй байна."Сод Монгол" ХХК-ийн А-80, Аи-92, дизелийн түлш 30-150 төгрөг, "НИК" ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөг тус бүр буурсан байна.

ХҮЧИН ТӨГӨЛДӨР АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /2019.12.16-ны өдрийн байдлаар/

2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлхАшигт малтмалын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ.

ҮзүүлэлтТооХувьГектарХувьНийт нутаг дэвсгэрт эзлэх %
Нийт2,805100%7,422,820.61004.7%
Хайгуулын1,13940.6%5,799,510.278.13.7%
Ашиглалтын1,66659.4%1,623,310.521.91%

 

  • Хугацаа сунгах – 5,
  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл – 4,
  • Шинээр барьцаалсан – 5,
  • Бүхэлд нь буцааж өгсөн – 21,
  • Хэсэгчлэн буцааж өгсөн – 4,
  • Бүхэлд нь шилжүүлсэн – 2,
  • Хэсэгчлэн шилжүүлсэн – 1,
  • Шинэ хайгуулын тусгай зөвшөөрөл – 0,
  • Дуусгавар болсон – 7,
  • Цуцлагдсан – 21.

ЭХ СУРВАЛЖ: УУХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж