Эвхэрсэн эрийг алтан гарт эмч нар босголоо

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Эвхэрсэн эрийг алтан гарт эмч нар босголоо

Эвхэрсэн эрийг алтан гарт эмч нар босголоо

"Эвхэрсэн хүн" хэмээх хочтой Ли Хуад алтан гарт эмч нар амжилттай мэс засал хийж, амьдралыг нь өөрчиллөө.

БНХАУ-ын Хунань мужийн иргэн Ли Хуа өдгөө 46 настай. 1991 онд 18 настай байхдаа генийн алдаанаас үүсдэг ‘ankylosing spondylitis'(AS) өвчтэй хэмээн оношлогджээ. Түүний сээр нуруу ийнхүү буруу хөгжсөнөөс өнгөрсөн хугацаанд Ли ердөө 90 см өссөн гэнэ. Түүний биеийн байдал сүүлийн таван жилд улам хүндэрч, идэж, уухад хүртэл бэрхшээлтэй болсон тул гэрийнхэн нь Шэнжэний их сургуулийн эмнэлгийн мэс засалч, профессор Тао Хуйрэнд хандаж нурууны мэс засал хийлгэхээр болжээ. Профессор Тао өмнө нь Литэй ижил төрлийн өвчтэй олон хүнд мэс засал хийж байсан ч ингэтлээ хүндэрсэн хүн үзээгүй байжээ.

"Би өөрийгөө эмчилгээгүй л гэж бодож байсан. Профессор Тао бол миний аврагч. Би түүнд ээждээ талархдаг шиг ихээр талархаж байна" хэмээн Ли сэтгэгдлээ хуваалцжээ.

AS өвчтэй хүний биед кальц ялгаруулах процесс илүү явагдаж, зарим буруу газарт, ихэвчлэн нуруу, хүзүүнд шинэ яс ургадаг гэнэ. Гэвч Ли Хуагийн гэр бүлд түүнийг эмчлүүлэх хангалттай мөнгө байсангүй. Эвхэрсэн хүү гэрээсээ гарахаа байж, үргэлж эмээгийнхээ асрамжинд байдаг болжээ. Харин профессор Тао тэдэнд хямд үнээр мэс засал хийлгэх боломж олгож, тусалжээ.

Ли Хуа одоо нуруугаа тэнийлгэн цэх алхаж, сууж чаддаг болсон байна. Эмч нарын хэлж буйгаар хоёроос гурван сарын дараа Ли Хуа энгийн хүн шиг л болох ажээ.

 

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж