Милоуки Бакс багийн ялалтын цуврал зогсов

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Милоуки Бакс багийн ялалтын цуврал зогсов

Милоуки Бакс багийн ялалтын цуврал зогсов

Хойд Америкийн сагсан бөмбөгийн лиг НБА-д энэ улирал Милоуки Бакс баг Дорнод бүсийг 24 хожилтой тэргүүлж байсан бөгөөд тэдний хожлын цуврал 18-д хүрээд байсан. Энэ бол НБА-н түүхэнд хожигдолгүй цувралаар 11-рт орох амжилт байсан юм. НБА-н түүхэнд Голден Стэйт Уорриорс баг 2015-2016 оны улиралд 24 тоглолт ялагдалгүй явсан нь хамгийн дээд амжилт юм.

Энэ амжилтын араас явж байсан Милоуки Бакс баг өнөөдөр талбайдаа 116-120 харьцаатай Даллас Старс багт хожигдосноор ялалтын цуврал нь зогсов. Тус тоглолтонд Я.Антэтокунмо 48 оноо, 14 самбар авч багаа тэргүүлсэн ч баг нь хожигдсон байна. Зочин баг Даллас Маверикс багаас К.Порзингис, С.Карри нар тус бүр 26 оноо авч багаа тэргүүлсэн бол Д.Финни-Смит 15, Д.Уайт, Ж.Брансон нар тус бүр 13 оноо авчээ. Даллас Маверикс баг лидер тоглогч Л.Дончичийг бэртлийн улмаас алдаад байгаа ч хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь буулгаж авлаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж